ШШГБ-ын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн болж байна

img

ШШГБ-ын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэлж байна.  Энэхүү зөвлөгөөн өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнан дүгнэж, шинэ оны зорилтоо тодорхойлдог олон талт үйл ажиллагаа юм.

Нэгдсэн зөвлөгөөнд нийт төв, орон нутгийн 76 удирдах албан тушаалтан оролцож өнгөрсөн оны ажлаа дүгнүүлж нэгдсэн сургалтад хамрагдаж байна. ШШГБ-ын 2013 оны дэвшүүлсэн зорилтын хүрээнд нийт харьяа хорих анги, албадуудаас төлөвлөгөөт хийж гүйцэтгэсэн ажлаараа Хорих 409 дүгээр анги, Дархан-Уул аймаг дахь ШГА, Дундговь аймаг дахь ШГА тэргүүлжээ.

Харин энэ оныг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд шинжлэх ухаан, техник, технологийн дэвшилийг өргөнөөр ашиглах жил” болгон зарласан байна. Үүнийхээ хүрээнд  ШШГЕГ-ын хэмжээнд цахим сүлжээг ашиглан мэдээлэл солилцох, дотоод удирдлагын програмыг нэвтрүүлэх замаар байгууллагын үйл ажиллагааг хурдан шуурхай, хүртээмжтэй болгож иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх. Харьяа хорих анги, ШГАлба, хэсэг зэрэг анхан шатны нэгжид дээд байгууллагын бодлого, шийдвэр хөндлөнгийн хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмж, дүгнэлтийг бүрэн, жигд биелүүлэхэд үндсэн ажлаа чиглүүлэн, хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах зорилт дэвшүүлж байгаа аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
heregjuulj chadbal sain l zorilt bna. tgeed tehnik tehnologoo sain nevtruuleereidee.
2014-02-13