С.Эрдэнэ ядуурал буурч байгааг дурджээ
Нийгмийн хөгжлийн комиссын 52 дугаар чуулган өнөөдөр Нью-Йорк хотноо эхэлжээ. Энэ чуулганд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм. "Ядуурлыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар иргэдийг чадавхижуулах нь" сэдэвт ерөнхий хэлэлцүүлэгт ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ үг хэлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах болон иргэдийг чадавхижуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулсан байна. 2012-2016 онд "Ажилтай, орлоготой Монгол хүн" хөтөлбөрийг хэрэгжүүлж, 150 мянган хүний ажлын байрыг бий болгох, түүнчлэн зорилтот бүлгүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэжээ.
Мөн ядуурлын түвшин сүүлийн жилүүдэд тодорхой хувиар буурч байгааг илтгэлдээ дурдсан байна. Мөн ядуу иргэдэд улсаас бэлэн тусламж, дэмжлэг олгохоос аль болох татгалзаж, тэдэнд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг сайжруулах, төр ба хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, орлогын эх үүсвэрийг бодиттой бий болгоход анхааран ажиллаж байгааг онцолжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ