Радиогийн өдрийг гурав дахь жилдээ тэмдэглэнэ
2011 онд зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн 36 дугаар Ерөнхий бага хурлын ээлжилт чуулганы үеэр хоёрдугаар сарын 13-ний өдрийг “Дэлхийн Радиогийн өдөр” болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхаглажээ.
Ийнхүү тус тэмдэглэлт өдрийг ЮНЕСКО-гийн гишүүн орнууд 2012 онд анх удаа тэмдэглэсэн бөгөөд өдгөө гуравдахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх нь. Энэ жил дэлхий нийт тус өдрийг “Жендэрийн эрх тэгш байдал Эмэгтэйчүүдийн радио дахь эрх” уриан дор тэмдэглэхээр тогтжээ.
Дэлхийн радиогийн өдөрт зориулсан ЮНЕСКО-гийн ерөнхий захирал, хатагтай Ирина Боковагийн мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Энэ цаг үед ЮНЕСКО хэвлэл, мэдээллийн хэрэгслийг, орон нутгийн, цаашлаад олон улсын радио болон телестанцийг жендэрийн эрх тэгш байдал, эрэгтэй эмэгтэй хүн бүрийн эрхийг дотооддоо болон Радиогоороо дамжуулан дэмжин сурталчлахыг “Дэлхийн Радиогийн өдөр”-өөр уриалж байна” хэмээн дурджээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ