ТЭНХЛҮҮН явааг нь бус ТЭВДЭЖ яваагаа анхаарах нь буруу гэж үү?
Тэтгэвэр хэний төлөө байдаг вэ?
Ажил хийж, өөрийгөө болон гэр бүлээ тэжээгээд, аваад явчих боломжгүй, нийгмийн эмзэг хэсгийнхнийг дэмжих, тэтгэхэд аливаа нийгмийн халамж, тэтгэлэг, тэтгэмжийн утга учир оршдог. Ид ажиллаж хөдөлмөрлөх насаа өнгөрөөсөн ахмадууд маань ажиллаж байх үедээ суутгуулсан тэтгэврийн даатгалаа авах нь зүйн хэрэг ч энд бас наанатай цаанатай, хандах ёстой.
7
“Тэнхлүүн яваад нь тэмээгээр тусалснаас, тэвдэж яваад нь тэвнээр тусалсан нь дээр” гэж сургадаг уламжлалт соёлтой ард түмэн билээ, монголчууд. Засгийн газрын боломж бололцоо нь тийм байгаа аж. Монгол улсын Тэтгэврийн даатгалын санд 2013 оны долдугаар сарын байдлаар 342.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрдөг хирнээ 468.3 тэрбум төгрөгийн зарлага гаргаж байна. Өөрөөр хэлбэл хожим тэтгэвэр авна гэж тушааж байгаа мөнгөнийн дүн нь олгогдож байгаа тэтгэвэрээсээ бага байна. Тийм ч учраас улсын төсвөөс Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг нөхөхөд зориулж 187.9 тэрбум төгрөг шилжүүлжээ. “Тэтгэврийн Бүгд найрамдах улс” гэгдэх дээрээ тулчихаад байгаа манай улсад бүрэн тэтгэвэр авдаг иргэдийн тоо хүн амын 10 орчим хувь буюу 268 мянгад хүрчээ. Төсвийн хүчин чадал, боломж болон нийгмийн шудрага ёсыг бодолцохоор бүх ахмадуудад жигд тэтгэвэр нэмэх бодит боломж үгүй байна.
6
Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүний тоо, тэтгэвэр авагчдын тоо хоёрын зөрөөнөөс улсын төсөвт дарамт учирч байгаа учраас Шинэчлэлийн Засгийн газар цагаан сарын өмнө уламжлалт хандлага, төсвийн бололцоо хоёрт тулгуурлан, ажилласан жилээ нөхөн тооцуулсан зэрэг нөхцлийг харгалзан 15-30 хувь нэмэгдүүлсэн нь цөөнхийн эгдүүцлийг хүргээд байгаа бололтой.
6
Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрээр 200 мянга иргэний тэтгэвэр 10-15 хувиар, 64 мянган иргэний тэтгэвэр 28-30 хувиар нэмэгдсэн юм. Бага тэтгэвэр авдаг, олонхийнх нь тэтгэвэр арай их нэмэгдэхээр төсөвлөсөн нь тэр. Өмнөх Засгийн газрууд тэтгэврийн нэмэгдлийг ижилхэн хувиар нэмдэг байсан. Их тэтгэвэр авдаг нь их хэвээр, бага тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэвэр бага хэвээр үлддэг гэсэн шүүмжлэл ч байнга дагалддаг байсныг Шинэчлэлийн Засгийн газар арилгаж чадлаа. Ингэснээр бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 207 300 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэвэрийн доод хэмжээ 172 200 төгрөг болсон билээ.
7
Энэ 264 мянган хүний дотор 700 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг 1700 хүн бий. Дарга, сайд явсан нь голдуу эдгээр цөөнх тэтгэвэрийн нэмэгдэлдээ ундууцан, “хусмаа чамласан хүүхэд шиг” гоншигоносон нь сөрөг хүчнийхний сайхан зууш болон хувирч, тэдний бухимдлыг нийт иргэдийнх болгож харуулах гэж хичээн, элдвээр турхирч, жагсааж дааруулж гарлаа.
7
Хэрвээ асуудалд чин шудрагаар хандвал одоо 700 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа 1700 хүмүүсийн ажил хийж байгаа үедээ тушаасан мөнгийг зарцуулсан, ашигласан улс төрийн хүчин бол МАН. Тийм болохоор тэдний гоидлыг барагдуулах үүрэгтэй субъект нь явж явж МАН өөрөө болж таарах юм. МАН-ын дэмжлэгээр дарга сайд хийж, тэдэнд хамаг хөлс хүчээ ашиглуулж байсан өндөр тэтгэвэр тогтоолгосон цөөнхийг тэтгэвэр шаардлагатай байгаа олонхи болох 262 мянган жирийн хүмүүстэй сөргөлдүүлэх, барьцалдуулах нь хэнд ашигтай юм бэ. Ядарсан 1700 хөгшдөөр улс төр хийж, хөр хүйтэнд жагсааж зовоосны цаана хэн хожих юм бэ? Үүнийг сайтар эргэцүүлж бодмоор байгаа юм.
7
Монгол төр, Шинэчлэлийн Засгийн газар үндсэн үүргээ биелүүлж, тэвдэж яваа хэсгийнхэнд арай илүү анхаарчээ. Тэнхлүүн яваа цөөнх нь барьцах хэрэг байна уу?
.
Э.Ирээдүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ