Дэд станцын барилга барих зориулалтаар газар олголоо

img

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай”  А/76 дугаар захирамж гаргажээ. Захирамжаар Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор ”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Монголын Хүүхдийн ордны  зүүн урд талд байршуулан цахилгааны 2*16000 кВа чадалтай 35 кВ-ын дэд станц, 6кВ-ын хуваарилах байгууламжийн барилга барих зориулалтаар 0,089 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олголоо.

Газар эзэмших эрх олгогдсон байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт,  дээрх газарт барих барилга, байгууламжийн орчны ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийг хянан батлахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт,  барилга байгууламжийн угсралт, засварын ажилд хяналт тавьж ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК –д үүрэг болгоcон байна.

 5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch:
yag unen huuhduudiin tsuglardag gants ordnoos hol uur gazar ugch boloogui yum baihdaa. urgun uudam nutagtai gazartai bilee. huuhdiin ordnii derged gazar olgodog ni sonin l yum
2014-02-13
urgent:
jaahan zaiduu ugch boloogui yum bhda tend teged bariad yadaj ajilchdinh ni mashinuud zogsoh zogsool hiiheer gazar bga boloh u
2014-02-13