Дөрвөн хүнийг хөлдөх аюулаас аварчээ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Цанын баазын зүүн талд машин цасанд сууж 4 иргэн хөлдөх гээд байна гэсэн дуудлага шөнийн 04:13 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Үүний дагуу нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын тасгийг очиход “Хаммер H3” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татаж гаргасан байна.
Ингэснээр аврах тасгийнхан 22-30 настай дөрвөн иргэнийг хөлдөх аюулаас аварчээ,
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ