Энэ онд 16 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно

Цогцолборын барилга нь нэг маягын загвартай байх бөгөөд 120 хүүхдийн цэцэрлэг, 180 сурагчтай бага сургууль барихаар зураг төслийг боловсруулжээ. Эдгээр цогцолбор ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээ иргэд, сурагчдад ойртож, гэрээсээ 500 метрийн радиус дотор хүүхдүүд сурч хүмүүжих боломжтой болно. Төлөвлөж байгаагаар бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор барилга нь 2 хаалгатай, урд талаар гол орцтой, хойд талаараа ажилчдын болон онцгой байдлын орцтой байх юм байна. Мөн хүүхдийн амрах, хичээллэх бүх өрөөнүүд нар үзэх боломжтой төдийгүй, сургалт хүмүүжлийн барилгын норм дүрмийг мөрдлөгө болгон зураг төслийг боловсруулжээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ