Австри Монголын бизнесийн зөвлөл байгуулагджээ
Австрали Монголын бизнес зөвлөл албан ёсоор байгуулагдсанаа Австралийн хөрөнгө ба Хөрөнгө оруулалтын хороонд бүртгүүлжээ. Тус зөвлөл нь Австрали-Монголын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих үндсэн чиг үүрэгтэй ажээ. Зөвлөлийн ТУЗ-ын даргаар Австралидаа төдийгүй олон улсад нэр хүнд бүхий “Минтер Эллисон” компанийн Олон улсын салбар хариуцсан захирал Марк Грийн сонгогдсон байна. Сүүлийн жилүүдэд Австрали улсаас Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгджээ. Улаанбаатарт эдүгээ тус улсын 30 гаруй компани төлөөлөгчийн газраа байгуулан, Австралийн 170 гаруй жижиг, дунд компани Монголтой холбогдсон үйл ажиллагаа явуулдаг байна. Австралид суугаа Монголын ЭСЯ-ны зүгээс тус зөвлөлийг байгуулах санал, санаачлагыг дэмжин ажиллажээ. Тус зөвлөлөөс ойрын хугацаанд Монголд бизнес хийх боломжийг таниулсан хэд хэдэн арга хэмжээг Австралид зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ