Д.Эрдэнэбаатар: УБИС-ийг МУИС-тай нэгтгэсэн нь Төрийн нэр барьсан луйвар
МУИС-д бүтцийн өөрчлөлт хийх болсонтой холбоотойгоор дахин нэг асуудал гарч ирэв. Энэ нь МУИС-ийн харьяа Улаанбаатар сургуулийн асуудал юм. Тодруулбал, 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Засгийн газрын 15 дугаар тогтоол гарч, тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд болон БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нарын гарын үсэгтэй шийдвэрээр Улаанбаатарын их сургуулийг МУИС-ийн харьяанд нэгтгэсэн. Ингэхдээ зарим нэг хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасч, “МУИС-ийн Улаанбаатар сургууль” болсныг эс тооцвол тус сургуулийн бүтэц, бүрэлдэхүүн, оюутан суралцагчид ямар нэгэн хохирол амсаагүй байна.
Гэтэл өнөөдөр МУИС-д бүтцийн өөрчлөлт хийх болсноор түүний харьяа Улаанбаатар сургууль гэх статус байхгүй болж, тарж бутрах гээд байгаа ба 250 гаруй багш ажилчид нь ажлын байрны баталгаагүй болоод буй аж. Энэ асуудлаар болон анхнаасаа Улаанбаатарын их сургуулийг МУИС-ийн харьяа болгосон нь Солонгосчуудад тал засаж, Энэ нь төрийн нэр барьсан луйвар байсан тухай мэдээллийг тус сургуулийн багш ажилчдын төлөөлөл өнөөдөр хийлээ.
6
Энэ үеэр МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Археологийн тэнхмийн эрхлэгч Д.Эрдэнэбаатартай зарим зүйлийн талаар ярилцлаа.
6
-“Улаанбаатарын их сургууль” гэдэг нэр алга болох гээд байна гэж ярьж байна. 2010 онд Засгийн газрын тогтоол гарч МУИС-тай нэгтэснээс хойш та нар сургуулийнхаа нэрийн талаар ямар нэгэн байгуулагад хандаж байсан уу?
-Тиймээ. Монгол хүний, монгол эрдэмтдийн бий болгосон, монгол улсын нийслэлээр овоглосон их сургууль байхгүй болох гээд байна. Дэлхийн улс орнуудад нийслэлээрээ овоглосон брэнд их сургуулиуд байдаг. Манайх тэдний адил нэртэй, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан болон монгол судлал, орчин үеийн шинжлэх ухаан техник технологийн чиглэлээр хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэдэг, дээд боловсролын салбарт орон зайгаа эзэлсэн сургууль байсан. МУИС-тай нэгдсэнээр хэд хэдэн хичээлийг хассан. Нэрийн тухай асуудлаар олон удаа холбогдох газруудад хандсан. БШУ-ны сайд Л.Гантөмөрт хүртэл хандаж, тэрбээр манай сургууль дээр ирж бидний үйл ажиллагаатай танилцан, үнэлэлт дүгнэлт өгөөд “Улаанбаатарын их сургууль гэдэг статусыг чинь үлдээж өгнө” гэж хэлээд явсан. Гэтэл өнөөдөр татан буугдаж тамга, тэмдгээ хураалгахыг шаардсан шаардлага ирээд байна. Бид өөрсдийн хийж, бүтээсэн зүйлээ зүгээр л май гээд өгчихмөөргүй байгаа учир хамгаалж байна. 2010 оны Засгийн газрын тогтоолоор бол их сургуулийн бүрэлдэхүүнд гэж оруулчихаад одоо их сургууль нь дотоодын шинэчлэл нэрээр устгаж байна. Энэ бол зүгээр л үе шаттай зохион байгуулалттай ажил.
6
-Танай сургууль нийслэлээр овоглосноор ямар нэгэн дэмжлэг авдаг байсан уу?
-Байхгүй. “Улаанбаатарын их сургууль” гэдэг брэнд нэрийг авахдаа улсын төсөв болон Улаанбаатар хотын төсвөөс юу ч авч байгаагүй. Монгол хүний бүтээн байгуулсан зүйлийг яагаад зохион байгуулалттайгаар устгаад байгаа юм бэ. Солонгос эзэнтэй сургуульд манай нэрийг өгөөд тэр нь хаягаа хадчихсан байсан. Харин манайхныг зарга, тэмцэл хийгээд эхэлсэн чинь хуулчихсан байна лээ. Одоо манай сургуулийг тараах шийдвэр гарсан юм чинь эргүүлээд хадах байлгүй. Улаанбаатар хотын захиргаанаас өөрийн нийслэлээр овоглосон, монгол сэхээтнүүдийн бүтээн байгуулсан сургуулийг хамгаалж, хадгалахад анхаарал хандуулах байх гэж бодож байна.
6
-Нэг талаар багш ажилчид ажлын байраа алдахгүй гэсэндээ тэмцэж байна гэж харж болохоор байна л даа?
Нэг хэсэг хүмүүс ажилгүй болоход санаа зовж байна гэж ойлгож байгаа байж магадгүй. Тэр бол биш юм. Жишээлбэл, надад лав ажилгүй болно гэх айдас байхгүй. Монгол улс нийслэлийнхээ нэрээр нэрлэгдсэн, үндэсний сэхээтнүүд нь байгуулсан сургуультай байж болдоггүй юм бэ. Асуудал үүнд л байгаа байхгүй юу. Нэр шилжүүлж өгсөн хүн нь монгол хүн байсан бол хамаа алга. Хамгийн гол нь хэвийн үйл ажиллагаатай байсан сургуулийг тараагаад, түүний нэрийг харийн хүнд алдах ямар хэрэг байгаа юм бол.
6
-Улаанбаатарын их сургуулийг МУИС-тай нэгтгэчихээд, танай сургуулийн нэрийг Солонгосын хөрөнгө оруулалттай Улаанбаатар дээд сургуульд өгсөн нь Засгийн газар болон манай Төрд мүүний шашины итгэгчид байгаатай холбоотой гэлээ. Үүнийг яаж батлах юм бэ?
-Байна. Хүн бүр л мэдэж байгаа шүү дээ. Хамгийн наад талын жишээ татахад БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Б.Насанбаяр бол мүүний шашны зүтгэлтэн. Бид нар мэднэ.
6
-Ямар шийдвэрийг хүсч байна. Цаашид яах вэ?
-Өмнөх Засгийн газрын, БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын алдаатай шийдвэрийг цуцлах, залруулах. Улаанбаатарын их сургуулийн уламжлалт тогтолцоог хэвээр хадгалж үлдээх, мөн нэр болон статусыг эргүүж өгөх тал дээр бодлоготой шийдвэртэй арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. Эдгээр асуудлыг шийдэх хүртэл тэмцэнэ.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ