“Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам өнөөдөр болно

img

Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам өнөөдөр 12:00 цагт РЦНК-д эхэлнэ.

Энэ жилийн наадам хамрах хүрээгээ тэлж, орон даяар зохион байгуулагдаж байгаа. Тодруулбал, аймаг бүрт “Цагаан-Уул” наадам болж, тухайн аймагтаа эхний гурван байрт шалгарсан найрагч улсын хэмжээнд зохион байгуулагдах наадамд оролцож буйгаараа онцлог юм.

“Цагаан-Уул” наадмын хоёрдугаар шатанд шалгаран үлдсэн буюу өнөөдөр тайзнаа шүлгээ унших яруу найрагчдын нэрс тодорчээ.  Тодруулбал, Н.Минжинсайхан, Ч.Ууганбаяр, Э.Энхболд, Г.Баяр, Д.Ганхүрэл, Г.Нэргүй, Д.Дэмбэрэлнямбуу, Б.Ганхүрэл, Ж. Мөнгөншагай, М.Мөнхсайхан, С.Очиртөмөр, А.Бөхням, Д.Мягмаржаргал, Б.Жамбалдорж, Э.Гантулга, Г.Лхагвадорж, Б.Батхолбоо, Л.Лхагвасүрэн, Т.Загарпэрэнлэй, М.Батбаяр, А.Анхбаатар, Э.Доржсүрэн, Я.Отгонбаяр, Б.Ууганбаяр, Т.Дарханхөвсгөл, Б.Хадбаатар, С.Батчимэг,  Ө.Үлэмжтөгс, Г.Хашбаатар, Б.Батсайхан нар шалгарсан байна.

Түүнчлэн Ховд, Орхон, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Увс, Говьсүмбэр аймгийн яруу найрагчид ирж оролцож байгаа юм. Мөн хайрын дууны шүлэг болон хайрын мессежний төрөлд өрсөлдөх юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ