“Дүнжингарав” уралдааныг хойшлуулах санал гаргалаа
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар “Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрийн тухай” танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. Хэдийгээр шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг шуурхай авч хэрэгжүүлж байгаа ч өвчний тархалт хурдацтай нэмэгдэж байгаа тул ажлын хэсгээс нэмэлт зохицуулалт хийхээр болсон байна.Мөн сүүлийн өдрүүдэд хурдан морины Дүнжингарав уралдаанд оролцох зорилготой мал ачсан автомашины хөдөлгөөн Улаанбаатар хот руу чиглэсэн мэдээлэл байгаа тул Монгол Улсын Засгийн газрын 01 сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолын дагуу 2 сарын 23-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон Дүнжингарав уралдааныг хойшлуулах саналтай байгаагаа ажлын хэсгийн дарга Т.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд “Дүнжингарав” уралдааныг хойшлуулах саналыг зохих журмын дагуу гаргаж танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ