522 үхрийг устгаад байна

img

 

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт өнгөрсөн сарын 27-ны өдөр мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь 3 аймгийн 9 сумдын нийт 622 мал шүлхий өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилж нийт 522 үхрийг зориудаар устгаж, дээрх сумдын 181 өрхийн 257 937 малд үзлэг тандалт хийж, нийт 309 248 толгой малыг вакцинжуулжээ. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Монголд үйлдвэрлэдэггүй бөгөөд улсын хэмжээнд нөөцөлсөн вакциныг голомтот нутаг дэвсгэрийн малд хийж дууссан тул нийслэлийн малд хийх вакциныг Улсын захиалгад оруулжээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jiriin neg xun:
shal xudlaa sonin ym bichej baixin ene 2 xun xarin sain ym xij bga shuu ene bol xudlaa soliorson xuni yarial bn sh dee chadaxgu baij bitgi ataarxa za chamag boduul ym xiideg xumuus sh dee chi xarin xiix ym chin oldoxgu xun muulaj suunu archaagu chi
2014-02-17
шударга:
хэдхэн сарын өмнө шадар сайд д.тэрбишдагва “таныг туслахаа онцгой байдлын ерөнхий газрын даргаар томилсон гэдэг яриа оны өмнөөс эхлэн яригдсан. энэ тал дээр та байр сууриа илэрхийлээч” гэсэн сэтгүүлчийн асуултад “т.дуламдорж өмнө нь миний зөвлөхөөр ажиллаж байсан, уих-ын сонгуульд манай намаас нэр дэвшсэн, хуульч мэргэжилтэй, төрийн анхан шатны байгууллагаас уих-ын тамгын газар хүртэл ажиллаж байсан ажлын туршлагатай залуу хүн. харин би т.дуламдоржийг онцгой нөхцөлд маш сайн ажиллаж байгаа гэж хэлэх байна. т.дуламдорж дарга миний төрсөн ах д.пүрэвдаавуугийн ажлын туршлага, шударга үнэнч зан чанарыг нь үнэлж, тодорхой хугацаанд өөрийн зөвлөхөөрөө ажиллуулж байгаа, миний хамаатнаас сайд, дарга, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн байвал би огцорход бэлэн” гэж хээв хариулж, үндсэн хууль зөрчин байж, ахин дахин хурандаа олгож байсан нь саяхан. гэтэл бодит байдалд “онцгой нөхцөлд маш сайн ажилладаг” обег-ын дарга дуламдорж, “ажлын туршлага, шударга үнэнч зан чанартай” дуламдоржийн зөвлөх д.тэрбишдагвын ах д.пүрэвдаавуу нар сүхбаатар аймгийн нутагт дэвсгэрт 2014 оны оны 01 дүгээр сарын сүүлчээр илэрсэн “а” зэрэглэлийн мал, амьтны гоц халдварт өвчнийг эс тоож, нийтэд мэдээлэхгүй удааж, байнгын бэлэн байдлыг хангасан байх ёстой обег-ын дуламдорж юу ч хийгээгүй байна. тэр ч бүхэл 6 сарын хугацаанд малаа тарих, 6 сарын хугацаанд бэлэн байх ёстой вагцин байхгүй, хугацаа нь өнгөрсөн вакцин хийж, малчин түмнийг хуурснаас болж, нэг аймагт гарсан шүлхий өвчин 3 аймгийг дамнах улмаар тархах аюултай болоод байна. дэлдгэр нь битүүрсэн обег-ын дарга дуламдорж 2014 оны 2 дугаар сарын 7-нд хуралдаж, улсын онцгой комиссын дарга тэрбишдагвын өгсөн “шүлхий өвчний тархалтыг хурдан хугацаанд зогсоох, өвчнийг хязгаарлах, халдваргүйжүүлэлтийн ажилд хяналт тавих зэрэг үүрэг чиглэл”-ийг эс тоож, солонгос улс явж, намын даргатай золгож 7 хоногоор зугаалж яваад өнөөдөр ирлээ. эсвэл шадар сайд тэрбишдагвын “онцгой нөхцөлд маш сайн ажилладаг” обег-ын дарга дуламдорж солонгос улсаас шүлхийн вакцин авчирсан болов уу?
2014-02-15