“Шинэ малчин- Шинэ хөдөө” хэлэлцүүлэг болж байна

img

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сум” төсөлд хамрагдаж буй Баянхонгор аймгийн Бууцагаан суманд “Шинэ малчин-Шинэ хөдөө” сэдэвт хэлэлцүүлэг болж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүн Д.Ганбат, БХБ-ын дэд сайд Г.Байгальмаа, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, НДЕГ-ын дарга Ц.Уртнасан, Бууцагаан сумын Засаг дарга Ч.Энхдалай нарын албаныхан, Монголбанк болон Хаан банкны төлөөлөл, тус сумын малчид, ард иргэд оролцож байгаа юм.

Хэлэлцүүлгээр шинэ малчин, шинэ хөдөөгийн тухай болон сумын төвийг түшиглэсэн малчны хаус хороолол бий болгох ба үүний тулд малчид малын түүхий эдийн мөнгөө банкинд байршуулснаар худалдан авах боломжтой аж. Мөн сумын төвийн залуусын ажлын байр, амьдрах орчин зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Түүнчлэн өнөөдөр Баянхонгор аймагт үйлдвэр хөдөө аж ахуйн салбарын удирдах зөвөлгөөн болж байгаа.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэбч:
дарханы нефт боловсруулах үйлдвэр барихад монгол талаас засгийн газрын баталтгаа хүлээж байгаа яриа байдаг. чухам ямар шалтгаанаар монголын тал баталгаа гаргах боломжгүй байгааг нийтэд тодорхой тайлбарлах ёстой гэж ойлгож байна. уг нь ямар ч эрүүл саруул хүний ухаанаар бодоход монголд үнэхээр зайлшгүй хэрэгцээ байгаа байгааг хэн хүнгүй мэдсээр, мэдэрсээр байж эсрэгээрээ бидний зүгээс илүүтэй санаачлага гаргах нь зөв алхам байж магадгүй шүү. хэдэн жил яригдсан нефт боловсруулах үйлдвэрээ дан ганц дархан гэлтгүй өөр барих боломжтой газар нь барьж эхлүүлээчээ ерөнхий сайд алтанхуягаа
2014-02-15
баяр:
монголчуудаа их эзэн богд чингис хааныхаа нэртэй архийг худалдаж авахгүй байхыг уриалж байна....архи үйлдвэрлэгч та бүхэн ухаараач...их хааныхаа нэртэй архийг өмхий ходоодондоо хийхгүй байхыг уриалж байна...
2014-02-15
баяр:
алтанхуяг сайдаа таньд ямар ч саад бэрхшээл байсан үеийн үед гацааж ирсэн дарханы нефть боловсруулах японы хөрөнгө оруулалттай үйлдвэрийг 2016 онд ашиглалтанд өгөхийн төлөө зүтгэнэ шүү....энэ ондоо багтаан дорнодын дотоодын нефтиэ боловсруулах үйлдвэрийн төслийг эхлүүлж чадвал та түүхэнд алтан үсгээр бичигдэх болно...бусад жижиг асуудал сонин биш....
2014-02-15