Ази, Номхон далайн 46 орны төлөөлөл Монголд
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал ирэх сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатарт болно. Энэхүү бага хуралд Ази, Номхон далайн бүсийн 46 орныг төлөөлж хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд нар уригдсан бөгөөд дэлхийн хамгийн их хүн амтай бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгамдаж буй болон түүний тогтвортой хөгжлийн талаар хэлэлцэнэ.
Бага хуралд оролцогчид Ази, Номхон далайн бүсийн хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдал, Мянганы хөгжлийн зорилтуудын нэг болох өлсгөлөнг 50 хувиар бууруулах зорилтын биелэлтийг хэлэлцэх аж. Түүнчлэн малын бэлчээр, ойг нөхөн сэргээх, бүс нутагт байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйн арга туршлагыг дэлгэрүүлэх, Номхон далайн арлын болон далайд гарцгүй улсуудын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хоол хүнсний тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх зэрэг асуудал хэлэлцүүлгийн гол сэдвүүд болох юм.
аааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ