Усны үйлчилгээний чанарыг сайжруулна
2014-02-17

Улаанбаатар хотын усан хангамж, өнөөдөр ба ирээдүй сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнгөрсөн долоо хоногт болсон. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Хот хөдөөгийн хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Л.Эрхэмбаяр нээж үг хэлсэн. Тэрбээр” Улаанбаатар хотын усан хангамж бол төр засгийн бодлогын төвд байх тулгамдаж буй  гол асуудлын нэг болсныг онцолсон юм. Хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Улаанбаатар хотын усан хангамж, ариутгах татуургын талаар тулгамдаж буй асуудал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа.
Илтгэлд Нийслэлийн нийт иргэдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг.  Гэвч гэр хороолол нь үндсэндээ шаардлага хангасан усан хангамж, ариутгах татуургын системгүй  байна. Энэ нь ахуйн орчноос үүдэлтэй өвчлөл, хөрсний биологийн бохирдлыг үүсгэх үндэс нь болж байна.  Гэр хороололд оршин суугч нэг хүний хоногийн усны хэрэглээ нь төвлөрсөн инженерийн хангамжтай орон сууцны оршин суугчаас  даруй 30-40 дахин бага байна. Нийслэл хотын гэр хороолол, зуслангийн 180 мянга гаруй айл өрхийн  энгийн жорлон, муу усны нүх байгаагаас  хөрс, хөрсний ус, агаар ихээхэн бохирдож байна. Цаашид цэвэр  усны шугамыг  ариутгах татуургын шугам сүлжээтэй хамт барих,  шугам сүлжээг гэрт нь  оруулан холбох  зайлшгүй шаардлага байна.
5
Усны эх үүсвэрүүд болон Туул голын ай савд ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоох, эрхзүйн орчныг бүрдүүлэх, усны нэгдсэн менежментийг тодорхойлон хэрэгжүүлэх, гадаргуугийн шинэ эх үүсвэрийг гүний эх үүсвэртэйгээ хосолмолоор ашиглах, усны хэмнэлттэй зохистой хэрэглээг дээдэлж, орон сууцны айл өрхийг тоолууржуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, усны үнэ тарифыг чөлөөлөх, төр хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон.Оролцогсод усны чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, цаашид хийх ажлын талаар санал солилцсон.   Хэлэлцүүлгээр төрийн захиргааны төв байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэж ундны усны үнэ тарифийг чөлөөлөх, усны зохистой хэрэглээг бүрдүүлэх, салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох зэрэг олон асуудлуудыг тусгахаар санал нэгдлээ.
5
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин