Гэртэйгээ шатаж нас баржээ

img

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Биокомбинатад оршин суудаг иргэд гэртэйгээ шатаж нас барсан хэрэг гарчээ.

Дөрвөн ханатай гэрт иргэн Б/эр. 40 настай/, Н/эм. 43 настай/, Ч/эм.30 настай/, С/эм.14 настай/ дөрвөн хүн байсан аж. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

Сүүлийн үед иргэд гэртэйгээ шатаж амь нас нь хохирох болон гэр, байшин шатсан хэрэг олон гарч байна. Үүнтэй холбоотойгоор  иргэдийг гэр, барилга байгууламж, орон сууцны цахилгааны аюулгүй байдал хангагдсан эсэхийг  шалгаж, зориулалтын бус халаалтын хэрэгслийг ашиглахаас зайлсхийхийг Нийслэлийн Цагдаагийн газраас анхааруулж байгаа юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
ene medeelliig tsaash ni sain todruulj boldoggui yumyy
2014-02-18