Б.Алтсүх: Нүүрсний үнэ эерэг болох хандлага байж магадгүй
Манай улсын нүүрсний таамаг нөөц 173.3 тэрбум тонн буюу үүгээрээ бид дэлхийд эхний 10-т багтдаг. Цаашдаа ч дээрх тоо өсөх магадлалтай. Хар алт хэмээх энэ бүтээгдэхүүн дэлхий дахинаа хамгийн эрэлттэй хэдий ч өнгөрсөн оны тухайд манай улсад нүүрсний экспорт тийм ч сайн байгаагүй. Тодруулбал, өнгөрсөн онд нийтдээ 18.18 сая тонн нүүрс экпортлосон нь 2012 оныхтой харьцуулахад 88.9 хувьтай нь тэнцэж буй юм.
5
Тэгвэл 2014 онд нүүрсний салбар ямар байх талаар Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүхээс тодрууллаа.
5

-Үүнийг олон талаас нь судалж үзэж байгаа. Ерөнхийдөө дэлхий дахинаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэлээд бууралттай, хямралтай байна. Өнгөрсөн онуудад Хятад улсын зах зээлд нүүрсний нийлүүлэлт асар их нэмэгдсэн. ОХУ, Индонез, АНУ, Канад зэрэг орнуудаас гадна Австрали улс байгаль цаг уурын хүндрэлээс гарч хуучин зах зээлээ эзлэх бодлогыг эрчимтэй барьж эхэлсэн. Иймээс зах зээлд нийлүүлэлт нэмэгдэхэд үнэ буурдаг зарчмын дагуу нүүрсний үнэ 2013 онд нэлээд бууралттай байсан. Нүүрсний нийлүүлэлт олон сонирхогчтой байгаа тул бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэх прогноз харагдахгүй байна. Ерөнхийдөө одоо байгаа дээрээ тогтох болов уу гэсэн бодолтой байгаа.
Гэхдээ өнгөрсөн жил нүүрсний үнэ бууралттай байсантай холбоотойгоор Австрали, АНУ зэрэг орнууд нүүрсийг хямд үнээр борлуулах асуудлыг хязгаарлаж, бүтээгдэхүүний үнэн дээр арга хэмжээ авахаар гэрээ хэлцэл хийж байна. Манай улсын тухайд ч энэ оны эхний саруудад нүүрсний гэрээ хэлцэл байгуулах, нүүрсээ Хятад улсад ашигтай өртгөөр боруулах саналуудыг тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, худалдан авагчийн хэлсэн хямд үнээр нүүрсээ боруулах сонирхол улс орнуудад байхгүй болсон. Мөн зарим уурхайнууд ч хямд үнээр бүтээгдэхүүн борлуулж, ашиггүй ажилласантай холбоотойгоор тээврийн зардлаасаа болж зогсонги байдалд орох хандлагатай байгаа. Иймээс нүүрсний үнэ арай эерэг болох хандлага байж магадгүй гэсэн горьдлого бий.
5
-Монголын нүүрсийг бусад орныхтой харьцуулбал чанартай гэж ярьдаг. Бид энэ давуу байдлаа ашилаад Хятад руу бүтээгдэхүүнээ ахиу гаргая гэхээр дэд бүтэц дээрээ гацдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Ер нь ямар нэгэн орд болон улсын нүүрс давуу болон сул талуудтай. Монголын нүүрсний хувьд ч мөн адил давуу ч тал бий, сул ч тал байгаа. Тавантолгойн нүүрсний хувьд гэхэд нүүрсний чанар сайн, хөрс хуулалт бага буюу олборлох өртөг хямд, Хятадын хилтэй ойр гэх мэт давуу талтай. Гэхдээ бусад орнуудад ч Тавантолгойн нүүрсний дайны чанартай бүтээгдэхүүн бий.
Яагаад нүүрсний нийлүүлэлтийн өртөг өсөөд байна вэ гэвэл гол асуудал тээвэрлэлтдээ байгаа. Үүнийг хямдруулах талаар бид ажиллаж байна. Эхний ээлжинд төмөр зам тавих хэрэгтэй байна. Гэхдээ манайхан ойлгох хэрэгтэй. Хил, Тавантолгойн ордын хооронд ганцхан салаа зам тавиад энэ асуудал бүрэн шийдэгдчихгүй. Тиймээс бусад уурхайнуудаас тээвэрлэх болон дараагийн өндөр хүчин чадалтай тээвэрлэлтийг судлах, төслийн ажлууд хийгдэж байна.
6
-Экспортын хувьд энэ жил төлөвлөсөндөө хүрэх боломж бий юу?
-Үүнийг одоо хэлэх боломжгүй. Ямар ч байсан бид 31.4 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, улсын төсөвт суулгасан байна. Эхний нэг сарын байдлаар 1.2 сая тонныг экспортлоод байна. Ер нь бол төлөвлөсөн хэмжээндээ хүрэхийн тулд манай салбарынхан чармайн ажиллаж байна. Гэхдээ зах зээл дээрх үнэ болон Хятадын сонирхол ямар байх зэргээс хамаараад өнгөрсөн жилтэй харьцуулахад экспорт арай дээр байх болов уу гэсэн бодолтой байна. Яагаад гэвэл Ерөнхий сайд Хятадад айлчлаад, жилд 50 орчим сая тонн нүүрс авч байхаар санамж бичигт гарын үсэг зурсан. Өмнө нь 2 орны Засгийн газрын хэмжээнд ийм гэрээ хэлэлцээр байгаагүй тул нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд энэ нь дэвшилттэй тал болж байна.
6
-Нүүрс экспортлогчид татвар өндөр байна гэх шүүмжлэлийг их тавьдаг?
-Одоогоор 10 орчим татвар, хураамж төлж байгаа. Гэхдээ үүнээс улс ашиг орлого олж, ард түмэндээ хүртээхийн тулд огт татваргүйгээр юм уу эсвэл одоо байгаа татварыг эрс бууруулна гэвэл боломжгүй. Ер нь бол татварыг хөнгөвчлөх, бууруулах арга хэмжээг бид авч байгаа.
6
-Эрчим хүчний нүүрсний үнийг нэмж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Эрчим хүчний нүүрсний үнийг ЭХЗГ-аас тогтоож байгаа. Ерөнхийдөө төрөөс хяналт тогтоож байгаа учир үнийг чөлөөтэй нэмж болохгүй байна. Өнгөрсөн оны төгсгөлөөр зохих хэмжээний нэмэгдэл хийсэн ч өөрийн өртгөө нэмэх хэмжээнд хараахан очоогүй байгаа.
6
-Удахгүй болох нүүрсний салбарын чуулга уулзалтаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Нүүрсний салбар өмнө нь улс орныг эрчим хүчээр хангах зорилгоор явж байсан бол сүүлийн үед энэ салбарын үүрэг маш их өсөн нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, энэ салбар улс орны эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээний томоохон салбар болсны зэрэгцээ уул уурхайн экспортын бүтээгдэхүүнд нүүрсний эзлэх хэмжээ эрс нэмэгдэж байгаа. Түүнчлэн нүүрсийг боловсруулан шингэн түлш гаргаж нефтийн бүтээгдэхүүнийг орлуулах, хий гаргах замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах гэх мэтчилэнгээр үүрэг оролцооны хувьд асар их нэмэгдэж байна.
Тиймээс Монголын нүүрсний салбарын нөөц баялаг, зорилго, зорилтын талаар дотоодын болон гадны сонирхогч талуудад мэдээлж сурталчилж өгдөгөөрөө “Coal Mongolia” чуулга уулзалт чухал ач холбогдолтой. Өмнө нь нүүрсний салбарыг хамарч ийм томоохон чуулга уулзалтууд төдийлөн тогтмол зохион байгуулагдаж байгаагүй.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ