Хилийн чанадад байгаа иргэдээ авчрав

img

Бүгд Найрамдах Индонез Улсад манай улсын иргэн бусдын дарамтанд байж болзошгүй талаар ар гэрийнхнээс нь ирүүлсэн өргөдлийн дагуу Гадаад харилцааны яамны Консулын газар, Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран ажилласаны үр дүнд  түүнийг энэ сарын 12-ны өдөр эх оронд нь авчирчээ.

 

Түүнчлэн БНХАУ-ын Шанхай хотод суралцаж байхдаа оршин суух журам зөрчиж 3 сар гаруй визний хугацаа хэтрүүлснээр хууль бусаар оршин суусан  нэг өдөр тутамд 500 юанийн торгууль хүлээсэн иргэн Э-ийн ар гэрийнхний гаргасан өргөдлийн дагуу ГХЯ-ны Консулын газар Эрээн дэх Ерөнхий консулын газартай хамтран ажиллаж, ногдуулсан торгуулийг багасган 5000 юань болгон, эх орондоо ирэх нөхцлийг бүрдүүлсэн байна.

Манай иргэд хилийн чанадад зорчиход тухайн орны визийн журмыг чандлан сахиж, визийн зөрчил гаргахгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tatvariin mongo:
ooroo hil deer ochij guigaad 500 yani ogood orood irj baildaa.
2014-02-18
зочин:
манайд визний хугацаа хэтэрсэн болон зөвшөөрөлгүй хичнээн хятадууд солонгос төлөгүүд байгаа билээ яагаад тэдэнд торгууль оноож болдоггүй юм
2014-02-18
zoloo:
bolooshde neg hunee avad irdeg
2014-02-18
irgen:
archaagui yomnuudaas bolj maniusiin tulsun tatwariin munguur erhelchih bololtoimaa. gadaad yawdaliin yaamnii dongio yomnuud medleg chadwar uhamsargui baagiinuudaa zailuulaasai
2014-02-18