Монголын усны нөөцийн талаарх судалгааны дүнг танилцуулав

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр өнөөдөр усны асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтад “2030 Усны нөөцийн групп” байгууллагын Азийн орнууд хариуцсан тэргүүн Кристоф Жэйкоб, Британийн PWC байгууллагын Женифер Моллер-Гуллэнд болон Цэнгэг усны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга Д.Доржсүрэн нар байлцжээ.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван жилийн өмнө Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо усны асуудлаарх дэлхийд нэр хүндтэй байгууллагуудад хамтран ажиллах санал тавьсан. Үүний дагуу “2030 Усны нөөцийн групп” байгууллага Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилттэйгээр Монголын усны нөөцийн талаар өргөн хүрээтэй судалгаа хийж байгаа юм. Энэхүү судалгааны урьдчилсан дүн шинжилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газарт танилцуулж, нарийвчилсан судалгааны ажлаа эхлүүлснээ уулзатын үеэр мэдэгдсэн байна.

 

Тус байгууллагын мэргэжилтнүүд Монголын усны асуудлыг хэд хэдэн байгууллага хариуцаж буйг шүүмжлээд, усны нэгдсэн бодлого зохицуулалттай болох шаардлагатай байгааг дурдав. Мөн нийслэлийн цэвэр усны нөөц долоон жилийн дараа шавхагдахаас гадна хөрсний бохирдлоос үүдэн ундны ус ихээр бохирдож байгааг онцолжээ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Одоо гэр хорооллын усан хангамжийн нөхцөлийг сайжруулах том зорилт байнаа.Үүнийн МАН лав хийхгүй.Хийе гээд амлах хүчин бий дээр!!!
2024-02-29
hhhh:
usnii unee diilehguigees eruul mend ariun tsevriin sorog asuudluud usne
2014-02-19
тэнэгт:
100гр *ээ 2л усаар зайлуулдаг өөрсдийгөө хотын гээд бгаа малууд усаа зөв чэрэглээд сурчихвал зүгээр бна танарын * * чинь газар доорхи сувгаар хоты зах руу цэвэрлэх станцруу орж халиад туул руу орж ус бузарлаад бна
2014-02-19
1223456:
"үүний дагуу “2030 усны нөөцийн групп” байгууллага азийн хөгжлийн банк, дэлхийн банкны санхүүжилттэйгээр монголын усны нөөцийн талаар"............. манай өөрийн орны судалгаа шинжилгээний байгууллагууд ийм шинжилгээ хийсэн баймаар юм. яагаад заавал гадныхан гэж
2014-02-19
бөахролдячёсмитьвюужэнгшү:
улаанбаатар хотод гэр хорооллоор бузарлуулаагүй цор ганц гол горхи цэвэр устай улиастайн ам үлдэснийг одоо мөд гэр хорооллоор бузарлуулхаар шийд нь гарцан гэх шив .ээ халаг!
2014-02-18
bat-uul darga anhaarah:
& jiliin daraa ulaanbaatar undnii usgui bolohnee. ta tuul gol deerh dalan usan sangaa yaaraltai barij ehleh tsag boljee.
2014-02-18