Нийслэлийн 160 мянган толгой малыг шинжилгээнд хамруулжээ

img

Нийслэлийн Засаг даргын А/90 дүгээр захирамжийн дагуу нийслэлд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин  зөөвөрлөгдөн  орж  ирэхээс  урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган бүртгэх Хэрлэнгийн товчоо,  Багахангайн пост, Налайхын 4-р зөрлөг дэх пост,  Баянзүрх, Яармаг, Эмээлт, Баруун  турууны  товчоодод  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид 24  цагаар  ажиллан байнгын хяналт тавьж байна.

5

Өнөөдрөөс эхлэн Нисэхийн товчоог нэмж ажиллуулах юм. Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Багахангай дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд тус дүүргийн мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж, ариутгал эко цит, павидон иод зэрэг ариутгалын бодисоор ариутгал халдваргүйтгэл хийж байна. Мөн Яармаг, 4-р зөрлөг, Тэрэлжийн уулзвар дээр ажиллаж буй товчоо, постонд ариутгалын цэгийг нэмж гаргахаар төлөвлөжээ.  Мөн нийслэлийн 9 дүүргийн  хэмжээнд мал бүхий  1 124  өрхийн 160 231 толгой  малыг мал эмнэлгийн үзлэг, тандалт шинжилгээнд хамруулжээ.

 

Одоогоор  нийслэлийн хэмжээнд ямар  нэгэн өвчний сэжиг болон шинж тэмдэг илрээгүй байна. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байцаагчид мал эмнэлгийн эмч нартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн шүлхий өвчинтэй тэмцэх заавар болон,  мал  амьтнаас  хүнд  халдварладаг  боом, бруцеллёз, галзуу өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө сэрэмжлүүлгийг өгч ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

батаа:
нийслэлийн мал эмнэлгийнхэн ажилаа хийх хэрэгтэй.дүүрэг хариуцсан мал эмнэлэг нь өндөр үнэ нэхдэг хирнээ малын өвчний шинж тэмдэг илэрсэн үед дуудаад ирдэггүй.хэдэн сар болдог.тэр схд ийн мал эмнэлэг ер ажилаа хийдэггүйштт.батүүл дарга ер нь мэддэг боловуу.шүлхий гарвал яана.үүл даргад биечлэн гомдол гаргана гэж бодож байгаа.
2014-02-19
малын эмч:
нийслэлийн 160 мянган малд үзлэг хийсэн болохоос шинжилгээ хийгээгүй шүү. зөв бичиж зөв ойлгуулахгүй бол дарга нар буруу шийдвэр гаргадаг шүү.
2014-02-19