“Биднийг сонс” форум болж байна
Өнөөдөр 10:00-17:00 цагийн хооронд Ампер хаусын байранд “Биднийг сонс” сэдэвт охидын эрхийн форум зохион байгуулагдана. Энэ нь манйа улсад охидын эрхийн форум болж буй анхны тохиолдол аж.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ. Энэхүү олон улсын тэмдэглэлт өдрөөр охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” хамтран Канад сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Охид хүчирхийллийн бай биш!!!” сэдэвт кампанит ажлыг өрнүүлж байгаа.
5
Өнөөдрийн үйл ажиллагаа нь мөн дээрх кампанит ажлын нэг хэсэг юм. Форумын гол зорилго нь охидын утга учиртай оролцоог хангах замаар охидын эрхийн асуудлаарх тэдний дуу хоолой үзэл бодлыг олон нийтэд хүргэх явдал аж. Цаашлаад манай улсад охидын эрхийг зөрчиж буй асуудлуудыг ил болгох, тэдгээрт олон нийтийн анхаарлыг хандуулах, охидын манлайллыг хөгжүүлэх, идэвхитэй оролцоог нь нэмэгдүүлэх, охидод өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх орон зайг бий болгож байгаагаараа онцлогтой юм байна.
5
“Биднийг сонс!” охидын эрхийн анхдугаар форумд хот, хөдөөгийн нийт 150 охид оролцож байгаа ба Төв аймгийн Заамар, Эрдэнэ сумдууд болон Нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Налайх, Багануур дүүргээстөлөөлөгч охидууд оролцохоос гадна үндэсний цөөнх охидын оролцоог ч хангаж байгаа юм. Форумаар Гэр бүлийн орчин дахь охидын эрхийн асуудал, Сургуулийн орчин дахь охидын эрхийн асуудал, Олон нийтийн газардахь охидын эрхийн асуудал, Тусгай хэрэгцээтэй охидын эрхийн асуудал гэх дөрвөн бүлэг сэдвийн дор итлтгэл хэлэлцүүлэх юм байна.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ