11370 мал, амьтан шүлхийн вакцинд хамрагдах шаардлагатай байна

img

 

Зүүн бүсийн гурван аймгийн 10 суманд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт ихэсч байгаатай холбогдуулан нийслэлийн зарим дүүргийн нутагт бүсчлэн өндөржүүлсэн байдал зарлаад байгаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн хувьд нэлээд эрсдэлтэй бүс нутагт оршдог. Мөн бусад дүүрэгтэй харьцуулахад мал болон гэрийн тэжээмэл амьтантай иргэд олноор оршин суудаг учраас дүүргийн Засаг даргын энэ сарын 17-ны өдрийн захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар тус дүүргийн хэмжээнд нийт 42.577 толгой мал өвөлжиж байгаагаас  10, 11, 23, 20, 28, 21,17 дүгээр хорооны 159 өрхийн 2667 үхэр, 1213 хонь, 1690 ямаа, 1920 гахай, 54 шувуу бүгд 7544 толгой мал, амьтанд эрүүл мэндийн үзлэг хийж, тандалт судалгаанд хамруулсан байна. Үүнээс гадна, 4555 бод, 4673 бог, 2142 гахай  нийт 11370 мал, амьтанд шүлхий өвчний вакцинд хамрагдах шаардлагатай байгаа юм аж. Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар  нийт гурван аймгийн 10 суманд 1645 толгой мал өвчилснөөс 1523  үхрийг зориудаар устгажээ. Харин голомтод байгаа нийт 1042357 толгой малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцинд хамруулаад байгаа юм байна.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ