“Монгол наадам” цогцолборын үйл ажиллагааг идэвхжүүлнэ

img

 

Өнөөдөр "Монгол наадам" цогцолбор ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатар, ССАЖЯ-ны Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ-ын дарга О.Цоодол нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх “Монгол наадам” соёл урлаг, спорт, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажлын зохион байгуулалтад хамтран ажиллах, аялал жуулчлалын эвент арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр судалгаа хийх, харилцан мэдээлэл солилцох  зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.

Түүнчлэн “Монгол наадам” цогцолборт дагалдах үйлчилгээний зохион байгуулалтыг хийх,  цогцолборт зохион байгуулж байгаа арга хэмжээний үеэр болон Улсын их баяр наадмаар жуулчны мэдээллийн түр цэг ажиллуулах, жуулчдын сонирхлыг татсан төрөл бүрийн энтертайнмент арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэх боломжтой болж байна.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

наян таван мянга:
тэрбишдагвын 85 мянган хүний суудалтай цэнгэлдэх гэж л бүү тэнэгтэйрээ дээ европын орнуудаас хөлбөмөгөөр хамгийн олон үзэгчтэй нь герман байдаг. тэнд дундчаар нэг тоглолтын 43,000 хүн үздэг гэсэн тооцоо байдаг. тэгвэл монголд наад том савыг чинь хэзээ хэдэн яаж удаа дүүргэх болж байна даа сочи-д болж байгаа олимпыг хар. 5-15,000 л байна ямар их хөрөнгө зарав. 2040 онд монгррл улс олип зохион байгуулна гэж нөгөө сэтгэлийн хөөрлөөрөө цуурдаг нөхөр туучихсан сайхан мөрөөдөх юм даа
2014-02-20
natsag:
shal utgaggui yumand bitgii inegj mongo tsatsaad bai l daa. bas neg toriin omchit kompany baiguuljee bolil doo malnuudaa.mongotoi or zeelgyi bolsnii daraa iim yumandaa mongo tsatsaachee.
2014-02-20