“Mongolia open” ирэх сарын 01-нд эхэлнэ
Монголын Чөлөөт бөхийн холбооноос 2011 оноос хойш уламжлал болгон жил бүр зохион байгуулж байгаа “Mongolia open” олон улсын тэмцээн ирэх сарын 01-03-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохоор болжээ.
FILA-гийн “А” зэрэглэлийн энэхүү тэмцээнд чөлөөт бөхийн шилдэг тамирчид өрсөлддөг. Өнгөрсөн онд 15 орны 200 орчим тамирчин оролцон хүчээ үзэхэд, манай бөхчүүд илүүрхэж байсан билээ.
Энэ удаагийн тэмцээний бүртгэл хийх, мандат олгох ажиллагаа энэ сарын 25-27-ны өдрүүдэд Спортын төв ордонд болох юм байна. Энэ өдрүүдийн заасан цагт мандат аваагүй тамирчид тэмцээнд оролцох эрхгүй болох аж. Мөн мандат авахдаа FILA-гийн хураамж болох 150 CHF эсвэл 200 USD /Монгол төгрөгөөр хураамж төлөхгүй/ төлөх шаардлагатай аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ