Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ОХУ дэмжлэг үзүүлнэ

img

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзсан байна. Ноён Азизов Искандер Кубарович нь 2013 оны 11-р сараас ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд ажлаа хүлээн авнаас хойш анх удаа нийслэлийн Засаг даргатай уулзаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд цаашдаа хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал солилцжээ.  Уулзалтын эхэнд Ноён Азизов Искандер Кубарович хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье гээд “Манай 2 улс хэзээнээсээ хөршийн, нөхөрсөг сайхан харилцаатай байж ирсэн. Тиймээс цаашид 2 улсын тухайлбал ОХУ, Улаанбаатар хоттой харилцах урьдын харилцаагаа өргөжүүлэн хамтран ажиллахад бэлэн байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр гарсан тул уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ОХУ бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга “Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг өнөөдрийн түвшинд их хот болон өргөжин хөгжихөд ОХУ-ын ард түмний дэмжлэг, туслалцаа ихээхэн чухал үүрэгтэй байсан гэдгийг бид үргэлж санаж явдаг. Тиймээс ч энэ харилцааг үргэлжлүүлэх нь бидний үүрэг. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд та бүхний туслалцааг авах болно. Мөн хил залгаа хотуудтай харилцаа, хамтын харилцаагаа нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана” гэдгийг онцлон хэлжээ.
5
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
yun komunist we? dongio yomuu?
2014-02-20
irgen:
yun komunist we? dongio yomuu?
2014-02-20
бибид:
яагаад коммунистууд манайд тусласан энэ тэр гээд ярьчихваа?лениний хєшєєг нь зайлуулчихсан тэр чигээрээ оросуудыг хїлээж авахгїй гээд суухгїй,бас социалист гээд хятадын тєлєєлєгч нарыг битгий хїлээж ав.ах америк болон баруун европтой зєвхєн онгоцоор харицах хэрэгтэй шд.нефьтээ онгоцоор зєєгєєд энэ 2 хєрш улсын агаарыг зайг эзлэхгїйн тулд шууд дээшээ агаар мандлаас гараад явдаг пуужин ашиглаад байх хэрэгтэй,яах юм эдгээр коммунист,социалист улсуудтай нєхєрлєж,пуужин байхад эд лай л байна шд.тэгээд битллзээ сонсоод ардчилсан нийгэмдээ амар амгалан байя даа
2014-02-20
зочин:
оросууд л одоо л монгол гэдэг хөрштэй гэдгээ санаа юу? монголын нэр хүнд дэлхийн тавцнаа сайнаар дурсагдах бүрд хорсон * нь гоожчих гэд байдаг биш бил үү. та нар монголчуудыг үеийн үед хоцрогдсон бүдүүлгээрээ байна гэж боддог байсан биз дээ. бид одоо та нартай та наргүй улс орноо аваад явна.
2014-02-20
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-02-20