Олон улсын эх хэлний өдөр

img

 

Өнөөдөр Олон улсын эх хэлний өдөр тохиож байна. Энэ жил Олон улсын эх хэлний өдрийг "Дэлхийн иргэншилд хүргэх эх хэл: Шинжлэх ухаан бүгдийн анхааралд” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Улс үндэстэн бүр өөрсдийн төрөлх хэлээрээ дамжуулан мэдлэг эзэмших, мэдлэгийг бусдад түгээх өргөн боломжоор хангаж мөн хангагдаж байдгийг дэлхий дахинд сурталчилах зорилготой.

ЮНЕСКО энэхүү өдрийг хамтран ажиллагч байгууллагуудын оролцоотойгоор 14 дэх жилдээ тэмдэглэж байгаа юм. Энэ өдрийг тохиолдуулан дэлхий даяар хэл шинжлэлийн олон төрөл зүйл, олон хэлээр яригч байхын ач холбогдлыг таниулах чуулга уулзалт, урлагийн тоглолт, сургалт семинар зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ