Гвиней улстай дипломат харилцаа тогтоов

img

 

НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Экваторын Гвиней Улстай өчигдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоожээ.

Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов

Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Экваторын Гвиней Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Анатолио Ндонг Мба нар гарын үсэг зурсан тухай  ГХЯ-наас мэдээллээ.

Экваторын Гвиней Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлжээ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ