Нийгмийн даатгалын хэлтсийн “Нээлттэй хаалга”-ны өдөр болно
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс энэ сарын 22-нд буюу маргааш “Нээлттэй хаалга”-ны өдөр зарлаж байна. Энэ үеэр Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу бүртгүүлсэн 40 гаруй мянган иргэний төлөөлөлд батламж гардуулах юм байна.
Түүнчлэн уг арга хэмжээний үеэр иргэд өөрийн хүссэн асуултдаа хариулт авч, асуудлаа газар дээр нь шийдүүлэх боломжтой аж. “Нээлттэй хаалга”-ны өдөр дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд болно.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ