Хүнсний талон олголтыг түр зогсоожээ

img

Энэ долоо хоногт 1204 иргэн Засгийн газрын “11 11 төв”-д санал хүсэлтээ илэрхийлжэ. Тухайлбал,  Түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг орон нутагт хэзээнээс олгох талаар лавласан иргэнд “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийн нөөц дууссан тул шинээр хэвлүүлж байна. Энэ 7 хоногт багтаан ойгоос мод бэлтгэх эрхийн бичгээр аймгуудын хэрэгцээг саадгүй хангана” гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас мэдээлжээ.

Өндөр настнуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулж өгөөч гэсэн хүсэлтийг “11 11 төв”-өөр дамжуулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт ирүүлжээ. Тэтгэвэр барьцаалан зээл олгох нь банкны үйлчилгээний журмаар шийдэгддэг. Тэтгэвэр авагчдын тэтгэврийг бодож өгөх үндсэн чиг үүрэгтэй манай байгууллага банкны үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас тайлбарласан байна.

5

2013 оны 11-12 дугаар сард Төв, Өвөрхангай,Говьсүмбэр аймагт очиж дадлага хийсэн МУБИС-ийн оюутнуудын тэтгэлэг хэзээ олгогдохыг лавласан иргэнд “Дадлагын тэтгэлгийг 3 дугаар сард олгохоор Сангийн яам хуваарь хийсэн байна.Энэ талаар Сургалтын төрийн сангаас 9909-6868 дугаарын утсаар холбогдон лавлах боломжтой” гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хариулжээ.

Хүнсний талон олголт хэзээ хүртэл зогсоод байгааг Ховд аймгийн иргэн Дашхүү асуусан байна. Хүнсний талон олголтыг 4 дүгээр сар хүртэл түр зогсоосон гэж Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэл өгчээ.

 

Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд тавьсан шинэ зам эвдэрчэхэллээ. Том оврын машинууд даац хэтрүүлэн ачаа тээвэрлэдэг нь зам эвдрэх гол шалтгаан болж байна. Иймд даац хэтрүүлсэн машиныг торгодог систем, эсвэл ийм зөрчлийг хянаж, хариуцлага тооцож ажиллах газар хэрэгтэй байна гэж орон нутгийн иргэн санал дэвшүүлжээ. Хил рүү тавьж байгаа 1234 км авто замын ажлын хүрээнд Замын-Үүд-Сайншанд чиглэлд хүнд даацын тээврийн хэрэгслийн жинг хэмжих авто пүү байрлуулж байна. Дээрх төхөөрөмж энэ онд ашиглалтад орсноор даац хязгаарлах боломжтой болно гэж Зам тээврийняамнаас хариулсан байна. Зам барилгын компаниудад тавих шаардлагыг өндөржүүлэх чиглэлээр чухам ямар ажил хийж байгааг тодруулсан иргэнд мөн тусхариулт өгчээ. Бүх жиннь 44 тонноос илүүгүй, урт нь24 метрээс ихгүй тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглах ёстой. Веннийн конвенцид нэгдсэн орнуудад мөрддөг энэшаардлагад нийцүүлэн манай улс автозамын бүтээц, хийцийг гаргадаг. Гэхдээ Монголд үүсдэг нөхцөл байдлын улмаас автозамын хийцийг өөрчлөхөөр судалгаа хийж эхэлсэн гэж тэд онцолжээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
daats saitai zam barisan ni iluu deer bishuu
2014-02-22