Украин дахь монголчуудад сэрэмжлүүлэг өгчээ

img

Гадаад хэргийн яамнаас Украинд үүсээд буй нөхцөл байдал улам бүр хурцдаж олон хүний амь үрэгдэж байгаатай холбогдуулан тус улсад сурч, ажиллаж буй монгол иргэдээ туйлын сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Мөн Украинд суралцаж буй оюутнуудын эцэг эхчүүд өөрсдийн үр хүүхэдтэйгээ холбоо барьж уг сэрэмжлүүлгийг уламжилж өгөхийг хүсч байна.

s

Түүнчлэн шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Киевт суугаа Консулын төлөөлөгч Х.Болдхуягтай + 380672091071, +380933879037 дугаарын утсаар эсвэл consulmo@nbi.com.ua, h0rl00_b@yahoo.com цахим шуудангаар холбогдох боломжтой гэнэ. Консулын төлөөлөгчийн хаяг: ул.Желябова,8/4, офис: 613  г. Киев, Украина 03680 юм байна.

da

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ