Б.Батбаатар: Иргэд эрх зүйн мэдлэггүйгээс хохирогч болж байна

img

Барилгын компаниуд иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг байгааг чадмаг ашиглан орон сууц захиалсан талбайгаас нь хумсалж, хохироосон үйлдэл өнгөрсөн хугацаанд цөөнгүй гарсан билээ. Иргэдийг хохироож буй барилгын компаниудыг Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал хэмжил зүйн газар хамтран шалгаж байгаа юм. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодрууллаа. 

xa

-Орон сууц худалдан авах гэрээ байгуулахдаа  иргэд хайхрамжгүй хандснаас үүдэн хохирсон тохиолдол нь цөөнгүй гарч байгаа гэх мэдээллийг  тодруулаач?

 -Иргэдийн эрх зүйн мэдлэг тааруу байгааг ашиглан барилгын компаниуд орон сууц худалдан авах гэрээ байгуулахдаа төөрөгдүүлсэн асуудал гарсан. Тухайлбайл, “Тайгам Алтай” компани  гэрээ байгуулахдаа 45 болон 48 ам метр гэж хоёр өөр хэмжээ бичсэн. Үүнийгээ 45 нь стандарт хэмжээ, 48 нь манай компанийн стандарт гэж тайлбарлаад 48 ам метрээр тооцон, мөнгөө авсан. Гэтэл байрны гэрчилгээ гарч ирэхдээ 48 биш 45 ам метр гээд бичсэн байх жишээтэй.

z

-Гэрээн дээр нь хоёр өөр хэмжээ биччихсэн байхад иргэд яагаад анзаараагүй юм бол?

-Иргэд анзааралгүй, хайнга хандаж гэрээнд гарын үсэг зурсан тохиолдол ч бий. Эргээд барилгын компанидаа хандаад, “Манай байрны талбайн хэмжээ дутуу байна” гэхэд “Чи гэрээг зөвшөөрөөд гарын үсгээ зурчихсан. Одоо юу яриад байгаа юм” гээд бүх асуудлаа хуулийн хүрээнд болгочихож байгаа юм.

SA

-Өөр иргэдийг ямар арга хэрэглэж гэрээ байгуулж хохироосон байх юм?

-“Асар порпертиз” ХХК худалдан авагчидтай хоёр удаа гэрээ байгуулсан байна лээ. Тухайлбал, ашиглалтад оруулах ёстой хугацаанаасаа зургаан сарын дараа оруулсан. Төлбөрөө 30, 30, 30, 10 хувиар дөрөв хувааж авсан. Худалдан авагчаас мөнгөө авч дууссаны дараа “Гэрээгээ шинэчилж байгуулна. Танай байрны дугаар 101 биш юм байна. Хот төлөвлөлтийн газар байрныхаа дугаарыг соль гэсэн. Тиймээс гэрээгээ шинээр хийе” гэсэн байгаа юм. Эсвэл гудамжны нэрийг гэрээндээ буруу бичих арга хэрэглэсэн. Гэрээгээ сольж, шинээр байгуулахгүй гэхээр “Тэгвэл больчих. Мөнгийг чинь буцааж өгье. Байраа буцаавал үнийн дүнгийн 10 хувийг суутгана. Та 2.1 саяар авсан, одоо манай байрны нэг ам метр талбайн үнэ 2.4 сая болсон” гэдэг. Ингэж шахаанд оруулахаар тухайн хүн яаж байраа буцаах юм бэ. Гэрээгээ сольж л таарна биз дээ. Сольж, шинээр байгуулсан гэрээн дээр нь байрны талбайн хэмжээ заагаагүй байсан. Анхны гэрээн дээр байрны талбайн хэмжээг заасан хэрнээ шинэ гэрээн дээр тийм тоо байхгүй. Ингэхээр шүүхээр заргалдаад ч нэмэргүй. Хэрэв иргэд орон сууц худалдан авах гэрээ байгуулахдаа эрх зүйн мэдлэгтэй, гэрээ сайн судалж байгуулсан бол ийм асуудал үүсэхгүй.

S

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-02-24
оршин суугч:
асар пропертиз ххк бол үнэхээр сурчихсан юм байна лээ. дундажаар 7-8м2 дутуу байр зараад л. тэрийг нь улсын комисс хүлээж аваад л. сурчихсан юм байна лээ.
2014-02-24
ÿ÷¸ñì:
ман бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том намгэж бид боддог. гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж,баяжихыг л бодож байсан. ман-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ.ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. шударга ариун явдалтны баг өмссөн алуурчин намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгоохятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. ямарч гэмгүй 30000монгол ах дүү нарынхаа толгойг залгисан алуурчин намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. харин элдвээр муу хэлэгдэж байсан ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж,туйлын ядууралд орчихсон байсан монгол орныг2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан ман өнгөрсөн урт удаан хугацаанд му-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийнбайсан. тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа ман 30000 хужаа алаагүй. 30000 монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна.ийм бузар алуурчин намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу!мэдсээр байж энэ бузар алуурчин намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу!тэд нар эрүүл юмуу! өвчтэй юмуу! нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар алуурчин намаа жийж хаяач!ман-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан. энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна. шударга үндэстэний хөдөлгөөн 88583399
2014-02-24
иргэн:
барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн доржпагма гэгч эмэгтэй тв-ээр үнэхээр хариуцлагагүй зүйл ярьж байх юм. нэгэнт барьдгаа бариад, зардгаа зараад, байраа авчихсан хойн мөнгө нэхэх нь утгагүй, барилгын компаниудад хэцүү шүү дээ, улсын комисс байрны талбайг шалгах албагүй г.м-ээр барилгын компаниудыг өмөөрч, хамгаалж байгаа нь энэ хүн нэг бол хахууль авсан, эсвэл өөрөө барилгын компанитай гэх хардлагыг шууд төрүүлж байна.
2014-02-24
шөхтг-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн :
шөхтг-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийнхэн му-д барилга барьж байгаа тоотой хэдэн аж ахуйн нэгжийн гэрээг эхнээс нь хянаад иргэдэд анхааруулаад явсан бол уг нь, одоо ийм гарцгүй байнаа гэх нь шал утгагүй ажлаа хийхгүй байгаагаа хэлээд байгаа юм биш үү батбаатараа
2014-02-24