Иргэдийн санаачилгаар хийсэн тохижилтын ажлыг нийслэл санхүүжүүлнэ

img

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар холбогдох албаныханд үүрэг өгcөн байна.  Нийслэлийн 2014 оны орон нутгийн хөгжлийн санд 48,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн. Үүнээс нийслэлийн 9 дүүрэгт хувиарлалт хийж, тохижилтын ажлын жагсаалтыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүлээн авч байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар энэ жилээс эхлэн дүүргүүдийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтыг шинэчилж, иргэдийн оролцоотой, тэдний санал, санаачилгаар хийгдсэн тохижилтын ажлыг тус хөрөнгөөр санхүүжүүлэн ажиллахаар болж байгаа юм.

Ингэснээр дүүргүүдэд зайлшгүй хийгдэх шаардлагатай, иргэдийн хүсч буй ажлыг тендер зарлан хугацаа, хөрөнгө алдахгүйгээр шийдвэрлэж, ажлын байрыг давхар бий болгох боломжтой болно гэдгийг нийслэлийн Засаг дарга онцолж байгаа юм.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-02-24