“Монгол цэргийн жавхаа” уралдаан эхэллээ
Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох, цэргийн албан хаагчдын үндэлэмжийг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг жил бүр зохион байгуулахаар болсон. Энэ жил “Монгол цэргийн жавхаа” уралдааныг энэ сараас 5-р сар хүртэл хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэж байна.Уралдаанд Улаанбаатар цэргийн хүрээний нийт анги, байгууллагын офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид оролцох бөгөөд анги байгууллагуудын тохижилт, эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлэх, жагсаалын жигдрэл зэргийг харгалзан үзэж шилдгүүдийг тодруулна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан ажлын хэсэг сар бүр ангиуд дээр ажиллаж, уралдааны үнэлгээг өгөх юм. 1-р шатнаас шалгарсан 9 ангийн жагсаалын үзүүлэх тоглолт 2014 оны 05 сарын 02-ны өдөр Чингисийн талбайд болох бөгөөд тэргүүн, дэд, гутгаар байрыг шалгаруулж орон сууц, үлээвэр хөгжмийн зэмсэг, тусгай байрд мөнгөн шагналаар шагнахаар төлөвлөжээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ