Тендерийн үнэлгээний хороонд ажиллах иргэдтэй уулзана

img

Иргэд, төрийн бус байгууллага нөгөө талаас мэргэжлийн байгууллагын төлөөлөл тендерийн сонгон шалгаруулалт хийн ажилладаг Үнэлгээний хороонд эрх тэгш байдлаар оролцож, хамтарсан шийдвэр гаргах хуульзүйн орчин нөхцөл бүрдээд жил гаруйн хугацаа өнгөрч буй. Ингэхийн тулд иргэд өөрийн дүүрэг, хороондоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлыг ямар компаниар хийж гүйцэтгүүлэх сонголтыг хийлцэн Үнэлгээний хороонд орж ажиллах, үүнийхээ төлөө урамшуулал авч үнэлүүлэх, улмаар уг ажлын хэрэгжилтийн үе шатанд хяналт тавин оролцох боломж бүрдсэн. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын хувьд нийслэлийн иргэдийн оролцоо, хяналтыг дэмжин дээшлүүлэх зорилгоор мэргэшүүлэх сургалтад хамруулах, урамшууллыг олгохын зэрэгцээ дүүрэг, хороонд хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулахад харьяа оршин суугч иргэдийг хамруулж ажилладаг болсон.

Иймд Үнэлгээний хороонд орж ажилладаг, худалдан авах ажиллагаанд хяналт тавьж оролцдог болон оролцох сонирхолтой байгаа нийслэлийн иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо ба хувийн хэвшлийн төлөөллийн уулзалт энэ сарын 26-ны өдрийн 09-13цагийн хооронд Төр захиргааны 5-р байрны “Иргэний танхим”-д зохион байгуулах гэж байна. Авто зам, гүүр, дулаан хангамж, барилгын инженер, технологич, эдийн засагч, экологич зэрэг мэргэжлээр ажилласан туршлагатай, өөрийн дүүрэг, хороонд хэрэгжих төсөл хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад гар биеэ оролцох, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах сонирхолтой нийслэлийн иргэд 75757810 утсаар холбогдон бүртгүүлж, уулзалтад оролцох боломжтой юм байна.

чя

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hishgee:
shal hudlaa uursdiin hunee avah biz
2014-02-25
п.наран:
зөв шүү үү
2014-02-24