10 хүнийг аварчээ

img

Өнгөрөгч хоногийн хугацаанд объектын гал түймрийн 5, химийн бодистой холбоотой 1 дуудлагаар нийслэлийн аврах анги, харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.

Тухайлбал, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 22 дугаар байр 1 дүгээр орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийнхан очиж, галыг унтраан утаажилтын бүсээс 10 хүнийг гаргаж аварсан байна.

Түүнчлэн Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт худалдааны төв доторх нарийн боовны цехэд гал гарсан болон хог, байшин шатсан байна. Эдгээр галыг дуудлагын дагуу очиж, унтраажээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын 22 дугаар байрны 1 дүгээр орц 2 давхарт шингэрүүлсэн хий үнэртээд байна гэсэн дуудлагыг 22:21 цагт өгчээ. Энэхүү дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргаж хэмжигч багажаар тус давхарыг шалгахад химийн ямар нэгэн бодис илрээгүй хэвийн хэмжээнд байсан тул дуудлага өгсөн иргэнд заавар зөвөлгөө өгсөн байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ