Нийслэлийн орон сууцны корпорацийг байгуулна
Нийслэл орон сууцны гуравдагч нийлүүлэгч болох аж. Ингэхдээ Нийслэлийн орон сууцны корпораци байгуулах юм байна. Уг корпораци нь цалингийн орлоготой, хуримтлалгүй иргэдэд орон сууц барьж өгөх зорилготой аж. Нийслэлд байгаа орон сууц барих сул газруудыг энэ корпорацийн эзэмшилд очих юм. Энэ хүрээнд Нийслэлийн орон сууцны дэмжих сан байгуулагджээ. Энэ сангийн эхлэлийн хөрөнгийг 15 тэрбум төгрөг байхаар төсөвлөсөн байна.
Орон сууцны төлбөр хийх тухайд янз бүрийн хувилбар явагдаж байгаа аж. Жишээ нь ьа сар бүр 180 мянган төгрөгийг Нийслэлийн орон сууцыг дэмжих санд өгвөл таван жилийн дараа 29 ам.метр нэг өрөө орон сууцны ордертой болн. Харин сар бүр 200 мянган төгрөг төлбөл таван жилийн дараа 49 ам.метр хоёр өрөө байрны ордер авна. Үлдсэн төлбөрийг орон сууцанд орсны дараа сар бүр үргэлжлүүлж төлөөд 10 жилийн хугацаанд дуусгахаар төсөл боловсруулсан байна. Төлбөрөө төлж дууссан бол тухайн орон сууц таны өмч болно. Үүнийг зөвшөөрвөл иргэд Нийслэлийн орон сууцны корпорацитай худалдан авах гэрээ байгуулна. Үүнийг зохицуулах журмаа хэлэлцэж байгаа аж.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ