Орон сууцтай холбоотой гомдол 2,2 хувиар буурчээ
Энэ сарын сарын 08-наас 22-ны хооронд Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд 107 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирүүлжээ. Ирсэн нийт санал хүсэлтийн 46.7 хувийг орон сууц, 42 хувийг цахилгааны доголдолтой холбоотой асуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 2 хувиар, орон сууцтай холбоотой гомдол 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Харин Нийслэлийн цагдаагийн газар энэ сарын 6-20-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 20268 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 1625 нэгж буюу 7.4 хувиар буурч, гэмт хэргийн шинжтэй 586 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 85 нэгж буюу 17.0 хувиар өсчээ.
5
Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийг байгуулсан байна. Тус хэлтсийн даргаар цагдаагийн хурандаа О.Болдсайхан томилогджээ. Гуравдугаар хэлтэс нь Сонгинохайрхан дүүргийн орон сууц гудамжны 12, 13, 14, 15, 16, 17, 23, 29, 30, 31 дүгээр хороодыг хариуцан 67000 гаруй хүн амд цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг хүргэж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ