Цөмийн технологиор хавдрыг эсийн түвшинд оношилно
Цөмийн технологийн ачаар Монголдоо хавдрыг эсийн түвшинд оношлох дэвшилтэт технологитой боллоо. Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” мөрийн хөтөлбөрийн хүрээнд Олон улсын атомын энергийн агентлаг, Цөмийн энергийн газар , Улсын нэгдүгээр төв эмнэлэг хамтран шинэ технологийг Цөмийн онош зүйн тасагт нэвтрүүлж байна. ОУАЭА-ийн Техник хамтын ажиллагааны төсөлд тус агентлагийн Техникийн хамтын ажиллагаа, Ерөнхий сайдын багцаас санхүүжилтийг хийж, хоёр толгойт SPECT/CT-цөмийн оношилгооны аппаратыг авсан байна. Уг аппаратын албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа, ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр зэрэг албаны хүмүүс нээлтийн үйл ажиллагаанд оролцож тууз хайчиллаа. Цөмийн технологийн энхийг хэрэглээний нэг хэсэг болсон энэхүү аппаратыг ашиглах болсноор эрхтэн системийн эмгэгийн үйл ажиллагаа болон голомтот эмгэгүүдийг нэгэн зэрэг оношлох боломжтой болж, оношилгооны төрөл нэмэгдэж чанар 2-3 дахин сайжрах юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ