“I хороолол-Алтай хотхон-Зайсан" шинэ чиглэл нээгджээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 1, 3 дугаар хорооны нутагт харьяалагдах Дунд гол, Алтай хотхоны иргэдийн хүсэлт, нийтийн тээврээр зорчин явах эрэлтийг үндэслэн үндсэн шугамын М:47 “1 дүгээр хороолол-Алтай хотхон-Зайсан” чиглэлийг нийслэлийн нийтийн тээврийн газраас нээжээ. Тус чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч “Атибус” ХХК үйлчилгээ үзүүлж байгаа юм. Энэхүү чиглэлийн үйлчилгээг энэ сарын 23-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлжээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ