Халтиргаатай замуудад бодис цацах ажил үргэлжилж байна
Улаанбаатар хотод өчигдөр орсон цаснаас үүдсэн халтиргаа гулгааг арилгах үүднээс "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын Тээвэр үйлчилгээний албаны 12 тусгай тоноглогч машин, 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр Нийслэлийн 6 дүүрэгт цас, мөс хайлуулах бодис цацжээ. Тодруулбал, Зүүн дөрвөн зам, Сансрын тунель, Доржийн гудамж, Дарь эхийн уулзвар, Сөүлийн гудамж, Бөхийн өргөө, Чулуун овоо, Офицер, Улиастай, Бэлх сэлх, Санзай, Их сургуулийн гудамж, МУБИС, Чингисийн өргөн чөлөө, Чингүнжавын гудамж, Моносын уулзвар, Саппорогийн тойрог, Хорооллын эцэс, Тасганы овоо, Зурагт, Хөтөл, Баянхошуу зэрэг чиглэлүүдэд нийт 42 тонн бодис цацсан байна.
Замын цагдаагийн газрын дуудлагын дагуу халтиргаа гулгаа үүссэн замуудад бодис цацах ажил үргэлжилж байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ