Эмэгтэйчүүд чуулна
"Эмэгтэйчүүдийн нүдээр: Хүн ам-хөгжил-хүний эрх" IX чуулган гуравдугаар сарын 1,2-нд Чингис зочид буудалд зохион байгуулагдах ажээ.
Чанартай ажлын байр, чанартай боловсрол, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ, нийгмийн бусад үйлчилгээгээр тэгш хангах бодлоготой уялдаагүй хүн амаа өсгөх бодлого нь дийлэнх гэр бүл, өрхийг илүү эмзэг, ядуу байдал руу түлхэж, амьдралын чанарыг бууруулах эрсдэл дагуулж байдаг.
5
Иргэд ядуу, эмзэг байх тусам Монголын ардчилал сул, улмаар Монгол улсын тусгаар тогнолын баталгаа сул байх болно гэж эмэгтэйчүүд үзэж байгаа юм.
Хүн амаа өсгөхийн тулд зөвхөн төрөлтийг механикаар өсгөхөд чиглэсэн хэт өрөөсгөл бодлого баримталж, хүний чадавхид суурилсан хөгжлийн бодлогыг орхигдуулж гэсэн шүүмжлэл ч байдаг. Иймээс бодлого, хуулийн төсөлд бодит дүн шинжилгээ хийж, тодорхой санал, зөвлөмж боловсруулан шийдвэр гаргагчдад хүргэж, Хүн амын бодлого тодорхойлох үйл явцад нөлөөлөх зорилготойгоор энэ удаагийн чуулганыг зохион байгуулжээ.
5
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ