Ибрахим Махлаб Ерөнхий сайдаар томилогдов

img

Египетийн ерөнхий сайд өөрийгөө хариуцлага алдсан хэмээн үзэж, албан тушаалаасаа өнгөрөгч даваа гарагт буусан. Тэгвэл өнөөдөр түүний халааг авах ээлжит Засгийн газрын тэргүүн тодорсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Шинэ Ерөнхий сайдаар Ибрахим Махлаб сонгогдсон байна. Тэрбээр, зэвсэгт босогчдын өдүүлж буй хүчирхийллийг зогсоож, улс орныхоо эдийн засгийг дахин сэргээнэ хэмээн амлажээ. Мөн Засгийн газрыг ойрын хугацаанд дахин зохион байгуулахаар зорьж, энэ ажлаа 3-4 хоногт амжуулна гэдгээ амласан байна.

1

Шинэ Засгийн газрын хувьд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн аюулгүй байдлыг хангаж, шударга ардчилсан шугамаар явуулахад гол анхаарлаа хандуулах гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ñàéõàí:
¯íýõýýð óõàìñàðòàé ñàéõàí óëñóóä þìàà ìàíàéõàí áîë ò¿ëõýýä õººãººä áàéõàä ë ÿâàõã¿é þìàà
2014-02-27