Т.Цэрэнпүрэв:Даланзадгадынхан зутрахгүй өвөлжинө

img

Өмнөговь аймгийн төв Даланзадгадын дулааны цахилгаан станцад гэмтэл гарснаар өнөөдрийг хүртэл харанхуй байгаа тухай мэдээлэл байгаа.  Энэ талаар Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.Цэрэнпүрэвээс тодрууллаа. -Өнөөдрийг хүртэл Даланзадгад харанхуй байна гэсэн мэдээлэл байна. Одоогоор станцын гэмтэлийг засварлах ажил ямар шатандаа явна? -Даланзадгадын Дулааны цахилгаан станц дээр 10 гаруй хоногийн өмнө осол гарч хоёрдугаар машин нь ашиглалтаас гарсан. Манай эрчим хүчний агентлагийнхан  ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Даланзадгадын хэрэглэгчид цахилгааны хязгаарлалттай байна. -Дулаан цахилгаан станцад шинэ өргөтгөл барьсан. Хэдийгээр бүрэн хүчин чадлаараа ажиллах вэ? -Эрчим хүчний газар, орон нутгийн удирдлагаас зохион байгуулж Дулааны цахилгаан станцын 3мгвт-ын чадалтай шинэ өргөтгөлийг ажил дуусч зөвшрүүлэлтээ хийж байна. Мөн аваар гарсан хоёрдугаар машиныг шинэ энэ хэмжээний чадалтайгаар нь солих ажил хийгдэж байна. Өмнөговь аймагт цаг агаар харьцангуй дулаан байгаа. Энэ хугацаанд засварын ажлыг шуурхай хийх хэрэгтэй байгаа. -Даланзадгадын хэрэглэгчид энэ жилээс зуртахгүй, өмнөх шигээ цахилгаангүй гэсэн зовлон үзэхгүй болж байгаа гэсэн үг үү? -Удахгүй шинэ өргөтгөл ашиглалтад орохоор дулаан станцын хүчин чадал нэмэгдээд даланзадгадынхан хэвийн өвөлжих болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЭБЭХ-ний сайд Зоригтоо сайн хичээгээрэй. Таныг дэмжиж байгаа шүү. Халаалт болон, эрчим хүчийг улс бус компани үйлдвэрлэх нь зүйтэй. Монгол бол зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс гэдгийг санах хэрэгтэй. Зах зээлийн эдийн засагт шилжэх үед дулаан болон эрчим хүчийг заавал улс үйлдвэрлэхгүй гэдгийг нэгэнт шийдсэн. Тэрхүү шийдвэрийн дагуу ажиллахыг хүсч байна. Нэг зүйлийг дурдахад: одоо Улаанбаатарт гурван цахилгаан станц байгаа билээ. тэдгээрийг нь хэдэн жилийн өмнө улс хариуцаж байсан. түүний үр дүнд улаанбаатар ямар болсныг нь хар л даа. Цахилгаан станцаас гарах хорт хийнээс болоод жил бүр 200 хүн үхэж, 3000 хүн өвчинд нэрвэгдэж байна. Энэ бол цахилгаан станц төрийн мэдэлд байсны хар гай юм. Хэрвээ компаний мэдэлд байсан бол эрчим хүчийг Багануур г.м нүүрсий ордтой газар байгуулах байсан. Тэгсэн бол халуун усыг байгалийн хий юмуу нүүрсний хийгээр гаргаж өнөөдөр агаарын бохирдлын асуудал мандахгүй байсан. Хэрэг нэгэнт ийм болжээ. Харин одоо улс эрчим хүчний станцыг Улаанбаатар болон томоохон сууринд байгуулахыг хориглон, халаалт дулаан үйлдвэрлэхэд байгалийн хий болон нүүрсний хийг ашиглаж байх хууль батлан түүнийг мөрдүүлж байх нь зүйтэй. Ховд аймгийн ДЦС-ын доголдлыг бол хариуцаж авсан компани шийдвэл зохино. Гурван зуухны ганцыг нь л ашиглаж бусдыг нь ашиглаж чадахгүй байна гэдэг бол 100 хувь тухайн компаний буруу. Эцэст нь хэлэхэд өнөөдрийн эрчим хүчний салбарт өрсөлдөхүйц чадварлаг шинэ өрсөлдөгчийг гарч ирнэ гэдэгт найдаж байна. Бямбацогт зоригт 2т хэлэх зүйл байна. Эрчим хүчийг төрийн мэдэлд шилжүүлнэ гэж юу гэсэн үг болохыг ойлгоцгоож байгаа биздээ. 3-р цахилгаан станц нь компани гэх нэртэй болоч ачир дээрээ төрийн мэдлийнх шүүдээ. Бямбацогтынхоор бол ховдын станцыг одоогийн 3-р станц шиг болгоё гэж байгаа хэрэг. 3-р станц нь 1000 орчим ажилтантай боловч үнэндээ 600 хүн л хангалттай. 400 орчим нь ар өврийн хаалганы хүмүүс . Станцын ажилчдын дундаж цалин нь 1000000 төгрөг. Энэ нь над мэтийн багш нарын цалингаас 2 дахин их гэсэн үг. Станц мөнгөгүй гэдэг шалтгаанаар сүүлийн 2 жилд эрчим хүчний үнийг 3ч удаа нэмж амжлаа. Түүний үр дүнд одоо монголыг бусад улс оронтой харьцуулахад өндөр өртөгтэй эрчим хүчний хэрэглээтэй улс болчихоод байна. Төр цахилгаан станцын менежментэд шууд хутгалдаж орсноос болж ийм зүйл болж байгаа юм. Харин төрийн зүгээс хянах байр сууринаас л сайтар ажиллавал зохино. Одоогийнх шигээ менежментэд нь ч хутгалдаж ороод энд тэндгүй үсчээд байвал хянах байрь алдагдсаар байна. Ханиад хүрээд халуурч байгаа хүний халууныг буулгахад ханиад нэг мөсөн эдгэдэг юмуу. Эдгэхгүй нь ойлгомжтой. Өвчин үүсгэгч вирусыг устгаагүй цагт ханиад эдгэхгүй. Агаарын бохирдлын асуудал ч адил. РМ буюу тоосонцрыг бууруулахад утаа бага зэрэг цэвэрхэн болох ч хүхэр, азотын давхар исэл, хар тугалга, мөнгөн усны хор хохирол алга болохгүй тул агаарын бохирдол байсаар байна гэсэн үг. Зарим хүмүүс агаарын бохирдлын талаар бидэнд дуулгахдаа нүдэнд үзэгдэхгүй тэдгээр хорт бодисын агууламж хэр хэмжээ, хор хохирлыг огт дурсахгүй байна. Улаанбаатарын оршин суугчид минь ээ 4-р цахилгаан станцын яндангаас гарч буй утаа 3-р цахилгаан станцын яндангаас гарч утааг хараад харьцуулж үзээл биздээ. 4-р цахилгаан станцын утаа нь 3-р цахилгаан станцынхаас бага харагддаг шүү дээ. Гэхдээ 4-р цахилгаан станцын утааны хор хөнөөл нь илүү бага гэж хэлэх хүн нэг ч гарахгүй болов уу. Миний хэлж байгаатай санал нийлэх хүмүүс бүгд 4-р цахилгаан станцад дээрх мэдээлэлд гараад байгаа РМ буюу тоосонцрыг багасгах төхөөрөмж байдаг тул утаа нь цэвэрхэн харагдах төдий л болохоос ялгарч буй хорт бодист ямарч өөрчлөлт байхгүйг мэдэж байгаа байх. 4-р цахилгаан станц нь 3-р цахилгаан станцаас 2 дахин их нүүрс түлдэг тул ялгаруулдаг хорт бодис нь ч 2 дахин их гэдгийг хэлүүлэлтгүй мэдэцгээх байх. Улаанбаатарын гурван цахилгаан станцаас ялгарах хорт бодис нийт гэр хорооллынхоос 10 дахин их учраас хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл, хорт бодисын хэмжээ нь 10 дахин их гэдгийг ч мэднэ биз. Ийм ойлгомжтой юмыг хичээлээ олигтойхон хийдэг дунд сургуулийн хүүхэд ч мэдэж байгаа.
2011-12-13