Нийслэлийн зүүн 4 дүүргийн малыг вакцинжуулахаар боллоо

5
5
Нийслэлд шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, хөдөө орон нутгаас амьд мал, малын гаралтай түүхий эд /арьс шир, ноос ноолуур/ оруулах, нийслэлийн нутаг дэвсгэрт мал, амьтны үзэсгэлэн, уралдаан зохион байгуулахыг түр хугацаагаар хориглосон. Улаанбаатар хот руу орох авто тээврийн шалган бүртгэх товчоодод байнгын хяналтын 7, ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 цэг 24 цагийн турш ажиллаж байна.
5
Товчоодоор голомтын бус нутгаас орж ирж байгаа малын махыг гарал үүслийн бичгийг нь шалгаж нэвтрүүлж байгаа юм.Нийслэлийн нутаг дэвсгэрт 330 гаруй мянган толгой мал байгаагаас 228 969 толгой мал буюу 70 хувьд нь үзлэг, тандалт шинжилгээ явуулахад шүлхий өвчний сэжиг илрээгүй байна.Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа “Мал эмнэлгийн үржлийн газарт маргааш ОХУ-аас вакцин ирнэ. Шүлхийгээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн бүсэд байгаа малыг вакцинжуулах шаардлагатай байгаа. Бид 2 дугаар сарын 28-наас эхлэн эхний ээлжинд нийслэлийн зүүн 4 дүүргийн мал бүхий өрхийн малд шүлхийн вакцин хийхээр төлөвлөж байна” гэлээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ