Сурагчид цэргийн албатай танилцав
“Монгол цэргийн өдөр” зэвсэгт хүчний 93 жилийн ойг угтан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Цэргийн штабаас дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Бид ирээдүйн эр цэрэг” тойрон аялалыг өнөөдөр зохион байгуулсан байна. Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг өсвөр насны хүүхэд, залуучуудад сурталчлах, цэрэг эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой уг тойрон аялалд нийт 103 сурагч хамрагдсан байна. Сурагчид цэрэг эх оронч үзэл, хүмүүжлийн талаарх лекцийг сонсч, “Монгол цэрэг”-ийн музейг үзэж сонирхсоноос гадна Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, гардан тулааны үзүүлбэрийг үзсэн аж.
ы
“Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч Б.Даваасамбуу “Монгол хүн болж төрсөн учраас эх орноо хамгаалах үүрэгтэй гэж боддог. Тийм болохоор би цэрэгт заавал явна. Өнөөдрийн зохион байгуулж байгаа тойрон аялал хүүхдүүдэд их хэрэгтэй. Түүх, эх оронч үзэл, цэргийн амьдрал, хэрэглэдэг зэвсэг гээд л олон сонирхолтой зүйлтэй танилцсандаа маш их баяртай байна” гэсэн аж. Сүүлийн үед амьд харилцаанаас тасран цахим ертөнцөөс хэт хараат болсон гэх шүүмжлэлд өртөөд байгаа өсвөр насны сурагчдад танин мэдэхүйн болоод түүхийг сөхсөн, эх оронч үзлийг сурталчилсан аялал боллоо хэмээн зохион байгуулагчид дүгнэлээ.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ