“Авто худалдааны цогцолбор” байгуулах асуудлыг хэлэлцэнэ

img

 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 15-р хуралдаан өнөөдөр "Хангарьд" ордонд болно. Энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан  “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн нийслэлийн ИТХ-ын Хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг батлах тухай, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

5

Хуралдаанд дээрх асуудлуудыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Т.Гантөмөр нар танилцуулж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх аж.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ