"11 11 төв”-д 1292 иргэн холбогдож, санал хүсэлт ирүүлжээ

Мөн Украйнд сурч байгаа оюутнууд, ажиллаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд хандаж тус улсад сурч, ажиллаж байгаа манай иргэд сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх талаар сэрэмжлүүлгийг холбоо барьж уламжлахыг санууллаа. Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Киевт суугаа Консулын төлөөлөгч Х.Болдхуягтай + 380672091071, +380933879037 дугаарын утсаар эсвэл consulmo@nbi.com.ua, h0rl00_b@yahoo.coмцахим шуудангаар холбогдон мэдээлэл авах боломжтой гэлээ.
5
Лавлах үйлчилгээний 4 оронтой тусгай дугаарууд 1800, 1900 угтвар дугаартай болж байгаа талаар асуулт цөөнгүй иржээ. 1800 угтвар бүхий тусгай дугаарт холбогдсоноор энгийн тарифаар эсвэл төлбөргүйгээр тийз захиалга, банкны мэдээлэл, гааль татварын зөвлөгөө зэрэг төрийн болон бусад байгууллагын үйлчилгээний талаарх мэдээллийг авах юм. Харин 1900 угтвар бүхий тусгай дугаарт холбогдсоноор нэмүү өртөгт, төлбөртэй үйлчилгээ буюу бүх төрлийн лавлах , зөвлөгөө, зар авах өгөх, мэндчилгээ хүргэх зэрэг үйлчилгээ авна. Угтвар дугаартай болсноор хэрэглэгчид төлбөргүй, энгийн тариф, эсвэл төлбөртэй тусгай дугаарт залгаж байгаа эсэхээ ялгаж мэдэх боломжийг бий болгож байгаа давуу талтай гэсэн хариуг МТШХХГ-аас өгчээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ