25.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг өнөөдөр арилжаална

img

Сангийн яамнаас Засгийн газрын бондын арилжааг энэ оны наймдугаар  сарын 9-ний өдрөөс 11-р сар, 12-р сарын сүүл хүртэл долоо хоног бүрийн Лхагва гаригт явуулахаар болсон. Засгийн газрын бондын арилжаа нь арилжааны банкуудаар дамжуулан ноос, ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх юм. Ээлжит 25.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг өнөөдөр 12 цаг 30 минутаас Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаална. Засгийн газрын үнэт цаасны арилжаанд оролцох сонирхолтой байгууллага, хувь хүмүүс дуудлага худалдаанд оролцох дүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг Төв банкин дах Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд арилжаа эхлэхээс 1 цагийн өмнө байршуулсан байх ёстой аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ