Багахангай дүүрэг кино театртай болжээ

img

Нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг болох Багахангай дүүрэг кино үзвэрийн танхимтай боллоо. Тус дүүргийн Соёлын ордонд байгуулсан жишиг кино үзвэрийн танхимыг өчигдөр нээжээ.

Уг арга хэмжээнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, СУБХЗГ-ын дарга Н.Оргил, Багахангай дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр, "Синема Оф Саунд" ХХК-ийн захирал Х.Жигжидсүрэн зэрэг албаныхан  оролцсон байна.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам 2012-2013 онд "Синема оф Саунд" ХХК-тай гэрээ байгуулан Нийслэлийн хоёр дүүргийн соёлын ордон, 18 сумын соёлын төвд жишиг кино үзвэрийн цэгийг байгуулж, орчин үеийн дуу, дүрсийн өндөр чанартай кино гаргалтын иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулсан байна. Энэ нь орон нутгийн ард иргэдэд соёлын чанартай үйлчилгээ үзүүлэх, хүртээмжийг дээшлүүлэх, орчин үеийн шинэ технологитой ард иргэд, хүүхэд залуучуудыг танилцуулах, кино үзвэрийн үндэсний сүлжээг сэргээхэд бодит алхам болж байгаа юм. Цаашид бүх сумын соёлын төвүүдэд кино үзвэрийн танхим байгуулах, орчин үеийн кино гаргалтын тоног төхөөрөмжөөр хангах, нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөн ажиллаж байгаа тухай онцолжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zaza:
ter orgil yavaagyi yum uu shalgaltandaa unachihaad ouyngerel ni haatsailaad baihaasaa ichdeggyi yum uu
2014-02-28
зочин:
болж дээ хөө. үргэлж ман ыг дэмжин, ан ын хийсэн болгоныг үгүйсгэж, элдэв хов жив хэл ам хийж гоншигнож байхаар юм бүтээж ажилламаар юм
2014-02-28