Техникийн захуудыг нэг дор төвлөрүүлэхийг НИТХ дэмжлээ

img

НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор” барьж байгуулах зарим арга хэмжээний тухай хэлэлцлээ. “Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 20-ны өдрийн тогтоолоор баталсан.  Улмаар “Авто худалдааны цогцолбор” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан юм.  Гэхдээ энэхүү аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэн, төсвөөс ямар нэг хөрөнгө авахгүй юм. 5

Шинэ техникийн захын худалдааны чиглэлээр ашиглах зогсоолуудыг түрээслэн бүтээн байгуулалтын хөрөнгө босгох юм. Урьдчилан тооцож байгаагаар талбайг борлуулснаас олох ашиг болох 36,283 тэрбум төгрөгөөр явган хүний зам, үйлчлүүлэгчдийн зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, автомашины туршилтын талбайг байгуулна. Мөн авто экспо явагдах цогцолборын барилга, оффисын барилга барих эдэлбэр газрыг Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаа зохион байгуулж бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Эдгээр хөрөнгийг нийслэлийн төрийн санд төвлөрүүлж эргээд ажилчдын цалин болон бүтээн байгуулалтын чиглэлээр зарцуулах юм байна.

 

Энэхүү цогцолборыг байгуулснаар Улаанбаатар хотод авто худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу нэг цэгт төвлөрүүлж, замын хөдөлгөөний ачаалал, агаар болон хөрсний бохирдол зэргийг бууруулах боломжтой гэж үзэж байна. Одоогоор Улаанбаатар хотод автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг томоохон 9 зах нийт 25 орчим га талбайд ойролцоогоор 7000 автомашины худалдаа эрхэлдэг байна. Үүнээс гадна 26 цэгт 1000 орчим суудлын автомашин, 8 цэгт хүнд даацын 200 гаруй автомашины худалдаа эрхэлдэг газар байдаг байна.

СХД-ийн ИТХ-ын тогтоолын дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар “Авто худалдааны цогцолбор” барих зориулалтаар эзэмшүүлэх  СХД-ийн 32-р хороо, 22-ын товчоо орчмын 130 га газрыг урьд нь карерийн зориулалтаар ашиглаж байсан, байгаль орчны үнэлгээ хийсэн бөгөөд зайлшгүй нөхөн сэргээх газар юм байна.

 

Монгол Улсын төвийн болон баруун аймгаас ирж байгаа авто замын сүлжээ “Авто худалдаа“-ны цогцолборт шууд хүрэхээс гадна төлөвлөлтөөр шинээр барих, өргөтгөх зам, хурдны зам нь энэ төвтэй шууд холбогдох юм байна. Тиймээс одоо үйл ажиллагаа явуулж байгаа 7000 гаруй автомашины худалдаа, үйлчилгээ эрхэлдэг газруудыг шинэ техникийн зах руу нүүлгэснээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал 40 орчим хувиар буурна гэж тооцжээ.

НИТХ-ын хуралдаанаар төлөөлөгчдийн хэлсэн саналын дагуу “Авто худалдааны цогцолбор” барьж байгуулах зарим арга хэмжээний тухай асуудлыг дахин боловруулж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрүүлэхээр тогтоол баталлаа. НИТХ-ын Тэргүүлэгчид энэ асуудлыг 3 дугаар сард хэлэлцэн шийдвэрлэж, НИТХ-ын нэгдсэн хуралдаанд нийслэлийн Засаг дарга танилцуулахаар болжээ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tumur nuur:
zuv tur odoo tumur nuuree haruulah tsag ni bolson
2014-03-01
okoo:
zub.canaa.demjij.baina
2014-03-01
ganaa:
mash shuurhai hiimeer bn
2014-02-28
davka:
zov shvv demjij bna
2014-02-28
tiim shuu:
tiim shuu achaalal barag 60 huvy buuh baihaa
2014-02-28